Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нууранд гурван иргэн живж, амиа алджээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн амарч байснаас гурван иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын 24-ний 14:37 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн 24-45 настай гурван эрэгтэй Хөвсгөл нууранд живж нас барсан барсан байжээ. Иргэдийн цогцсыг дөрвөн метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа болзошгүй аюулаас сэргийлнэ үү.

зураг
 
Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна. 2024 он гарсаар долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 89 нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 42 суманд нийт 89 усны осол бүртгэгдэж, 74 иргэн (том хүн 60, хүүхэд 14) осолдож амь насаа алдсан. Онцгой байдлын алба хаагчид 16 хүн (том хүн 9, хүүхэд 7)-ний амь насыг авран хамгаалжээ.