Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан машины эринд хувьсал хийж буй IM Motors Монголд!

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Та цахилгаан машины тухай ямар төсөөлөлтэй байдаг вэ? Монголд унах хараахан болоогүй, өвлийн улиралд цэнэг хурдан дуусдаг гэж одоо болтол боддог юм биш биз? Тэгвэл боломжгүй бүхнийг боломжтой болгон, цахилгаан машины ертөнцөд хувьсал хийж буй тансаг зэрэглэлийн IM брэнд Монголд яваад эхэлсэн байна. Хиймэл оюун ухаанд суурилсан, салбар бүрийн хамгийн шилдэг технологийг шингээсэн IM Motors-ийн талаар та юу мэдэх хэрэгтэй гээч?

IM ҮҮСЭЛ: Орчин цагийн “ногоон трэнд” цахилгаан машин

Саяхан л бид автомат жолоодлого, ирээдүйлэг загвар дизайн, ногоон технологи, хиймэл оюун ухааныг уран зөгнөлт киногоор л төсөөлдөг байсан бол төсөөлөл хэдийн бодит болж, энэ бүхнийг нэгтгэсэн цахилгаан машинууд дэлхийн зах зээлд трэнд болж байна.

2022 оноос эхэлсэн цахилгаан машины трэнд үргэлжилсээр 2024 онд таван машин тутмын нэг буюу 17 сая цахилгаан машин дэлхий даяар борлуулагдах төлөвтэй байгааг Дэлхийн эрчим хүчний агентлагаас мэдээллээ. Өдгөө дэлхийн нийт автомашины зах зээлийн 18 хувийг цахилгаан машин эзэлж байгаа бол 2030 гэхэд 60 хувь, 2050 он гэхэд 100 хувьд хүрэх боломжтой юм. Тэр дундаа Хятад улс цахилгаан машины ертөнцөд тэргүүлэх болж, шинэ инновац, шилдэг технологиороо аль хэдийн танил болсон SAIC Motors компани Alibaba Group-тэй хамтран энэ зах зээлд хүч түрэн орж ирэв.

зураг
 

SAIC Motors болон Alibaba Group 2022 оны зургаадугаар сард хиймэл оюун хөгжүүлэлтээр тэргүүлэгч Zhangjiang Hi-Tech компанитай хамтран IM Motors брэндийг үүсгэн байгуулж, анхны бүрэн цахилгаан IM L7 загвараа танилцуулсан юм. Тэгвэл саяхан буюу энэ оны зургаадугаар сард IM Motors 100 км/цагийн хурдыг ердөө 2.74 секундэд авч, нэг цэнэглэлтээрээ 850 км туулах гайхам чадалтай IM L6 загвараа ч гарган дуулиан дэгдээгээд авав.

зураг
 

IM ИННОВАЦИ: Тэргүүлэх технологийн төгс хамтрал

SAIC Motors-ийг бид Хятадын хамгийн том цахим технологийн брэнд Alibaba, Формула 1-ийн William Engineering компанитай хамтардаг гэдгээр нь сайн мэднэ. IM Motors-ийн автомашинууд нь дэлхийд танигдсан Continental, Brembo, Bosch, Michelin, Pirelli зэрэг алдартай брэндүүдийн явах эд ангиар бүрэн тоноглогджээ. Цахилгаан автомашины төсөөлшгүй хүчтэй хөдөлгүүрийн мушгих хүч, огцом хурд авалтыг зөвхөн өндөр зууралттай чанартай дугуй тэсвэрлэдэг. Тиймээс ч IM Motors нь Формула 1-ийн автомашинуудын ашигладаг Италийн алдарт Pirelli, 150 жилийн түүхт Porsche, Maserati, AMG зэрэг супер спорт машинуудын тоноглодог Continental брэндийн дугуйг сонгожээ.

Гадна болон дотор загвар дизайныг Их Британийн Heatherwick Studio боловсруулж, цахилгаан автомашины хамгийн чухал эд анги болох батарейг дэлхийн №1 CATL брэндээр шийдэж, Brembo, Continental, Bosch гэх мэт дэлхийн шилдэг технологи бүрийг IM Motors машиндаа шингээсэн нь гайхалтай! Брэнд тус бүр автомашины эд анги, дискэн тоормос, хиймэл оюун ухаан, автомат жолоодлогоос эхлээд дотоод тав тух, дууны систем, харагдах үзэмж, дэлгэц, суудал, бүр товчлуурын өнгө загварын зохилдолгоонд ч чухал үүрэг оролцоотой.

IM Motors цахилгаан машины аюулгүй ажиллагааны систем нь 11 камер, 12 ultra sonic мэдрэгч, лазерын эхолокаторын тусламжтай орчноо бүрэн хянах чадвартай. Хамгийн ухаалаг, шинэлэг, нарийн төвөгтэй технологиудыг нэгтгэсэн нь жолоодлогыг хялбар бөгөөд аюулгүй болгосноороо онцлог. Жишээ нь, IM L6 машин нь "хавчин алхалт" буюу богино зайд зогсохдоо дөрвөн дугуйгаа 45 градусын өнцгөөр хөдөлгөж чаддаг анхны хятад машин юм. "Auto Parking" горимоор ямар ч шахуу зогсоолд зогсож, хурдны зам болон хот дотор "Auto Pilot" горимыг идэвхжүүлэн автомат жолоодлого хийх боломжтой.

IM БАТАРЕЙ: Нобелийн шагнал хүртсэн хамгийн хүчирхэг, аюулгүй батарей

Шилдэг цахилгаан машины батарей нь стандартад бүрэн нийцсэн байх ёстой. IM Motors машинуудад анх 1974 онд Их Британийн химич Стэнли Уиттингемийн зохион бүтээж, 2019 онд Химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн ли-ион батарейг суурилуулжээ. Уг CATL брэндийн ли-ион батарей нь аюулаас сэргийлэх бат бөх байдал, эрс тэсийг тэсвэрлэх чадварыг үнэлэх олон улсын IP68 болон IP69k стандартад нийцсэн бөгөөд Tesla, Apple, Samsung зэрэг дэлхийн тэргүүлэгчид шилдэг технологидоо ашигладаг.

IM L6 загварын цахилгаан машиндаа CATL брэндийн хагас хатуу төлөвт ли-ион батарейг суулгасан нь 100 кВт.ц батарейтай ижил төрлийн машинуудаас илүү хол зайг буюу 850 км хүртэлх замыг туулах чадалтай юм. Энэхүү шинэлэг технологийн батарей нь бусад батарейнуудаас өндөр насжилттай, ижил зайд агуулах эрчим хүчний хэмжээ, аюулгүй байдал зэргээрээ илт давуу нь батлагдаад буй.

зураг
 
зураг
 

IM ТАВ ТУХ: Мэдэрч болох хамгийн тансаг мэдрэмж

IM Motors-ийн автомашин жолооч танд болон таны дотны хүмүүст байж болох хамгийн тансаг  мэдрэмжийг  төрүүлнэ.  Уужим  урд  хойд  хэсгийн  зай,  бүрэн  налах  арын  суудал, хөвсгөр давхаргатай суудлын бүрээс, суудлын массаж хийх горим, гуравласан өргөн дэлгэц, хянах самбар, дуу чимээнээс хамгаалах битүүмжтэй давхар шил, 106 градусын өргөн Star Fall урд салхины шил зэрэг технологи загварын хослол нь тухлан амарч буй мэт л тав тухтай.

зураг
 

IM MОНГОЛД: Монголд хамгийн тохиромжтой цахилгаан машин

Манай улс ногоон ирээдүйг дэмжин бүрэн цахилгаан машин хэрэглэгчдэд дугаарын хязгаарлалтгүй, ногоон дугаартайгаар замын хөдөлгөөнд орох давуу талыг олгодог. Мөн агаарын бохирдлын татвар, авто зам ашигласны татвараас чөлөөлөгдөх зэрэг олон боломжууд цахилгаан машин эзэмшигчдэд бий.

Монголын нөхцөлд тэсгим хүйтэн, шатам халуун, бороо усанд тэсвэртэй цахилгаан машин хамгийн хэрэгтэй. Тэгвэл IM Motors-ийн LS7 загвар нь 30 хэмийн хүйтэнд Tanggula уулын ноён оргил 5242 метрийн өндөрт авиран гарснаараа Гиннесийн амжилт эзэмшдэг автомашин юм. Харин L7 загвар нь нойтон зам дээр хамгийн удаан шарвалт хийснээрээ Гиннесийн амжилтыг эзэмшдэг.

Хотын засмал, хөдөөгийн бартаат болон шороон замын алинд ч хүчээ үл алдах цахилгаан машины инновац болсон IM Motors брэндийн автомашиныг Electric Motors Corporation компани Монголд нэвтрүүлж, албан ёсны онцгой дистрибьютор эрхтэйгээр худалдан борлуулж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.