Энэ удаагийн олимпод дүрвэгчдийн багийг төлөөлж 37 тамирчин оролцоно. Тэгвэл энэ сарын 26-нд нээлтийн үеэр болох жагсаалд дүрвэгчдийн багийн тугчаар Камерунд төрсөн боксчин Синди Нгамба, таеквондогийн тамирчин, сири гаралтай Яахья Аль Готани нар сонгогджээ.
Синди Нгамба Камерунд төрсөн ч сүүлийн 15 жил Их Британид амьдарч, бэлтгэлээ базааж буй юм. Мөн Яахья Аль Готани Сирид төрсөн ч сүүлийн үед Йорданд амьдрах болжээ.
Боксчин С.Нгамба эмэгтэйчүүдийн 75 кг-д өрсөлдөнө. Харин энэ жил 19 настай Яахья Аль Готани дүрвэгчдийн багийн хамгийн залуу тамирчдын нэг. Ирэх наймдугаар сард 20 нас хүрэх тулаанч эр таеквондогийн 68 кг-д хүч сорих аж.
Эх сурвалж: Olympics.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!