Уншиж байна ...

Сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй албан ёсны уулзалт хийнэ

Б.Манлай
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкений урилгаар 2024 оны долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно.

Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй албан ёсны уулзалт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэллтэй Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийхээс гадна АНУ-ын Конгресс болон Засгийн газрын төлөөлөлтэй уулзана.

Уулзалт, хэлэлцээний үеэр АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно.

 

Эх сурвалж: ГХЯ