Сүлжээ авто засварын төв ПРИУС ЦЕНТР ХАБЭА-н ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж эхэллээ
Чанарыг эрхэмлэгч Сүлжээ авто засварын төв ПРИУС ЦЕНТР нь 2024 оны 6-р сард ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, амжилттай баталгаажуулалт хийлгэн гэрчилгээгээ гардан авсан. Энэ удаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны олон улсын стандарт 45001-ийг нэвтрүүлэхээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “Ололт Амжилтын Түлхүүр” ХХК-тай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.
Приус маркийн авто машины засвар үйлчилгээ, сэлбэг худалдаагаар дагнан ажилладаг 12 салбартай Приус Центр нь Хас Банкнаас зарласан “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-т шалгарсан 16 аж ахуйн нэгжийн нэг юм.
ISO 45001 стандартыг нэвтрүүлснээр ажилчид үйлдвэрийн осол гэмтлээс сэргийлэх, ажлын орчинд үүсэх магадлалтай өвчин, эрүүл мэндийн асуудлуудаас урьдчилан сэргийлэх, ажлын орчинд тулгарах бүхий л эрсдэлийг бууруулах, эрүүл аюулгүй орчинд ажиллах тогтолцоог бий болгох юм.
Бүрэн Итгэл – Бидний Туршлага уриатай Приус Центр автомашины засвар үйлчилгээний салбарын үйлчилгээний стандартыг ахиулан, хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа чанартай үйлчилгээ хүргэхээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
