Уншиж байна ...

"The Mongolz" Бразилын багт хожигдсоноор "Esports World Cup 2024" тэмцээнийг өндөрлүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын Рияад хотод "Esports World Cup 2024" буюу цахим спортын төрлүүдийг багтаасан 60 сая ам.долларын шагналын сантай томоохон тэмцээн болж байгаа билээ.

Тус тэмцээний "Counter Strike 2" тоглоомын төрөл нь нэг сая ам.долларын шагналын сантай бөгөөд Ази тивийг төлөөлж манай улсын "The Mongolz" баг оролцож байгаа юм. 

Өчигдөр манай хөвгүүд хасагдах шатны төлөөх тоглолтдоо Германы "G2 Esports" багийн эсрэг хийж, 0:2 онооны харьцаатайгаар хожигдсон. Ийнхүү Play-In шатнаас уг тэмцээнийг үргэлжлүүлэхээр болсон.

Тэгвэл тэд өнөө шөнө хожигдох эрхгүй тоглолтуудаа ВО1 журмаар Бразилын "MIBR" болон АНУ-ын "M80" багтай хийж ялалт байгуулсан. 

Гэвч Рlay off шатанд өрсөлдөх эрхийн төлөө Бразилын "FURIA Esports" багтай тоглож, ялагдал хүлээлээ. 

Ингэснээр "The Mongolz" багийн хувьд  "Esports World Cup 2024" тэмцээнийг өндөрлүүлж байгаа бөгөөд есдүгээр байрт шалгарч, 25 мянган ам.долларын шагналын санг хүртэж байна.