Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батмөнх: Саппорогийн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажил есдүгээр сард дуусна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгон 3.4 км өргөтгөн шинэчлэх дулааны шугамын ажил үргэлжилж байна.

Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний албаны дарга Ж.Батмөнх “Техник Импорт ХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл үргэлжилж буй 11гд магистраль шугам нь 1983 онд ашиглалтад орсон.

Уг шугамын өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд долоодугаар сарын 16-ны өдрөөс дулааныг хязгаарласан бөгөөд халаалтын улирал эхлэх үе буюу есдүгээр сарын 15-нд дулаан өгөхөөр төлөвлөж байна. Эхлэлээсээ төгсгөл хүртэл бүрэн шинэчлэгдсэн шугамуудад ирэх жилүүдэд засвар шинэчлэлт хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байлгахаар арга хэмжээ авч ажиллаж буй" гэв.

Тодорхой байршлууд дахь шугамыг хонгилын системд оруулж, цаашид зам ухаж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой болж байгааг албаныхан онцоллоо.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг