Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Aleph Group нь MediaDonuts-ийг өөртөө нэгтгэж, Ази Номхон далайн бүс нутагт дижитал сурталчилгааны манлайллаа тэлсээр байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 17
Сурталчилгаа
зураг
 

Майами хот, Флорида – 2024 оны 7-р сарын 17-ны өдөр – Хөгжиж буй орнуудад дижитал медиа платформуудын тусламжтай бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийг холбох чухал үүрэг гүйцэтгэгчийн нэг, дэлхийд тэргүүлэгч Aleph Group нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, улмаар Entravision Communications Corporation-ийн дижитал сурталчилгааны борлуулалтын нэгжийг худалдан авснаа зарлалаа. Энэхүү нэгтгэлд Ази-Номхон далайн нэр хүндтэй дижитал маркетингийн агентлаг MediaDonuts орсон бөгөөд MediaDonuts by Aleph болж ребрэндинг хийгдэхээр болжээ.

Энэхүү стратегийн алхам нь Aleph Group-ийн олон улс дахь нөлөөллийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Ази-Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээл дээрх дижитал медиа платформуудыг төлөөлөх гол тоглогчийн байр суурийг бататгалаа. Aleph Group нь өнөөдөр дэлхийн 140 гаруй улсад 60 гаруй дижитал медиа платформуудыг төлөөлөн 26,000 орчим бизнес эрхлэгчидтэй хамтарч нийт 3 тэрбум хэрэглэгчид хүрч ажиллаж байна.

Ази-Номхон далайн зах зээлд нэвтэрснээр үүсэж буй давуу талууд:

  • Ази-Номхон далайн бүс дэх оролцоо нэмэгдэх: MediaDonuts-ийг нэгтгэснээр Aleph Group нь Ази-Номхон далайн бүс нутгийн голлох 11 зах зээлд нөлөөгөө өргөжүүлж, бүс нутгийн мэдлэг туршлагаа нэмэгдүүлнэ.
  • Бүс нутгийн талаарх мэдлэг туршлага болон хамтын ажиллагааг түшиглэх: MediaDonuts-ийн бүс нутгийн дижитал орчны талаарх гүнзгий ойлголт, орон нутгийн мэргэшсэн баг хамт олон, бий болгосон нягт харилцаа холбоо  болон мэдээлэлд суурилсан дэвшилтэт технологийн платформууд нь Aleph Group-ийн тухайн бүс нутагт үзүүлэх үйлчилгээний чанар төдийгүй хүртээмжийг илэрхий сайжруулна.
  • Түншлэлийн сүлжээ тэлэх: Хоёр компанийн нэгтгэлийн үр дүнд TikTok, X (хуучнаар Twitter), Spotify, Pinterest, Criteo, Snapchat болон бусад платформуудтай шинэ стратегийн түншлэлүүдийг нэмэгдүүлэх болон одоогийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх боломж бүрдэнэ.

MediaDonuts-ийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Питер-Ян де Крун "Бид Aleph-ийн гэр бүлийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Энэхүү түншлэл нь Aleph-ийн дэлхийн хэмжээний туршлага, нөөц бололцоог ашиглан өсөлтөө хурдасгаж, харилцагч нартаа илүү их үнэ цэнийг өгөх боломжийг бидэнд олгож байна. Тэр ч утгаараа бид энэхүү өөрчлөлт бол оролцогч бүх талуудын хувьд ялалт гэдэгт итгэлтэй байна." хэмээжээ.

Aleph Group-ийн Гүйцэтгэх Захирал болон Үүсгэн Байгуулагч Гастон Таратута "EGP-г худалдан авах, үүнд MediaDonuts-ийн баг багтсан нь Aleph-ийн хувьд маш том өөрчлөлтийг авчирсан мөч юм. Тэд өрсөлдөгчийн хувьд юу бүтээсэн, ямар цар хүрээг бий болгосон нь бидний чин сэтгэлийн хүндэтгэлийг хүлээдэг. MediaDonuts-ийн Ази-Номхон далайн зах зээлийн гүн рүү хүрч суурьшсан байдал нь бидний өнөөдрийн үүсгэсэн байгаа глобал орон зайг төгс нөхөж байна. Aleph одоо хөгжиж буй зах зээл дээрх дижитал маркетингийг чиглүүлэх дэлхийн тэргүүлэгч маргаангүй болсон байна." хэмээжээ.

Мөн тэрээр “2025 онд 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Aleph Group нь үе дамжих бизнесийг байгуулж байна, мөн бид өсөлт, амжилтаа ирээдүйд ч үргэлжлүүлсээр байна гэдэгт бат итгэлтэй байна. Офлайнаас онлайн ДНБ-д шилжих үйл явц хурдацтай явагдаж буй энэ цаг үед өөрсдийн орон зайг бий болгосон эдгээр зах зээлд бид  харилцаа холбоо, төлбөр тооцоо, боловсролын салбарт дижитал шилжилтийг хурдасгахаар ажиллаж байна. Бидний бизнес моделийн онцлог нь хөгжиж буй зах зээлд дижитал сурталчилгааны үр дүнг бодит мөнгөн орлого болгохыг дэмждэг. Энэ хүрээнд бид дотоод болон гадаад харилцагч нартаа дижитал платформууд дээр сурталчилгаа явуулах үйл явцыг хялбаршуулаад зогсохгүй мэдлэгээ дээшлүүлэх, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, хил дамнасан төлбөр тооцоог төвөггүй хийх олон шийдлүүдээр нэгэн зэрэг хангах зэрэг цогц үйлчилгээг үзүүлж байна." гэжээ.

Aleph Group-ийн эрхэм зорилго:

Aleph Group-ийн эрхэм зорилго нь дижитал ертөнцийг илүү хүртээмжтэй болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, дижитал өөрчлөлтөөр дамжуулан олон нийтэд боломж олгоход чиглэгддэг. "Бид хүртээмж ертөнцийг өөрчилдөг гэдэгт итгэдэг" гэж тус компанийн тунхаглалд дурдсан байдаг. Энэ удаагийн хоёр компанийн нэгтгэл нь 60 гаруй орны хэлээр ярьдаг дэлхийн түвшний мэргэшсэн баг хамт олноор дамжуулан дижитал болон медиа салбарын боловсон хүчингийн ур чадварыг дээшлүүлэх, боловсролоор хангах дижитал платформын шийдлийг бий болгосноор хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжих Aleph Group-ийн амлалтыг улам бүр бататгаж байна.

Энэхүү нэгтгэлд хамарч буй улс орнууд:

  • Латин Америкийн бүс: Аргентин, Боливи, Бразил, Чили, Колумб, Коста-Рика, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Эквадор, Сальвадор, Гватемал, Гондурас, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Перу, Пуэрто Рико, Уругвай
  • Ази-Номхон Далайн бүс: Камбож, Хонконг, Энэтхэг, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Вьетнам, Монгол

Холбоо барих: press@alephholding.com

Adam Bezeczky, Гадаад Харилцаа, Хэвлэл Мэдээллийн Менежер
Via Hudson Sandler
Andrew Leach, Adam Joste-Smith, Hudson Sandler - aleph@hudsonsandler.com

Aleph Group-ийн тухай

Aleph Group бол дэлхийн 140 гаруй оронд TikTok, X, Microsoft, Google болон бусад 60 гаруй тэргүүлэгч дижитал медиа платформуудтай хамтран 26,000 гаруй харилцагч, 3 тэрбум хэрэглэгчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг дижитал сурталчилгааны тэргүүлэгч компани юм. Aleph нь дижитал медиа платформуудыг албан ёсоор төлөөлөн ажиллаж, хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгч, харилцагч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, оновчтой дижитал сурталчилгааны мэргэжлийн шийдлүүдийг мэргэшсэн баг хамт олноор дамжуулан хүргэн өсөлтийг бий болгохоор ажиллах байна.

Digital Ad Expert буюу Aleph-ийн тэргүүлэх боловсролын платформ нь дээд түвшний сургалтын хөтөлбөрүүдийг хүргэдэг ба хувь хүн,  бизнесийн болон төрийн байгууллагуудад зориулсан тусгайлсан сургалт болон хувь хүний эзэмших боломжтой сертификат хөтөлбөрүүдийг хүргэдэг.

Aleph нь мэдээ мэдээлэл, сургалт зөвлөгөө өгөхөөс гадна, Aleph payments–ээр дамжуулан олон улсын төлбөр тооцоо болон зээлийн баталгаажуулалтын шийдлийг санал болгодог. Бидний зорилго бол дижитал ертөнцийн хөгжлийг түшиглэн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хүн бүрд боломжийг олгох явдал юм.

2005 онд үүсгэн байгуулагдаж, Гүйцэтгэх Захирал Гастон Таратута-аар удирдуулсан Aleph Group нь олон улсад 75 гаруй салбар оффис, 1400 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд CVC Partners, Mercado Libre, Sony, Twitter, Snap зэрэг томоохон түншүүдийн хөрөнгө оруулалттайгаар амжилттай ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.