Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мөн Балж, Онон, Хэрлэн /Чойбалсан /, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байгаа юм байна.
Өнөөдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу байрлахдаа үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!