Уншиж байна ...

В.В.Путин: Евразийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэх ашиг сонирхлын үүднээс хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Б.Манлай
2024 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүллээ.  

Мэндчилгээнд:

“Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.  Саяхан Астана хотноо болсон бид хоёрын уулзалт Орос, Монголын харилцааны найрсаг, ажил хэрэгч шинж чанарыг бүрэн нотолсон билээ.

Хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, Евразийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэх ашиг сонирхлын үүднээс цаашид хамтын хүчин чармайлтаар хамтын ажиллагааг бүх салбарт үе шаттай өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.

 

Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэлийн Алба