Архангай аймагт өнөөдөр орсон хүчтэй аадар борооны улмаас улсын чанартай А0603 чиглэлийн автозам элс, хайргаар хучигдаж хөдөлгөөн хязгаарлажээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Одоогоор тус замд боогдсон тээврийн хэрэгслийн цуваа 10 орчим км үргэлжилсэн байгаа бөгөөд аймгийн Замын цагдаагийн тасгаас нийт 16 алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Аймгийн Онцгой комисс, авто зам хариуцагч байгууллагаас тухайн авто зам дахь элс, хайргыг цэвэрлэж, хэвийн байдалд оруулах шуурхай арга хэмжээ авч байна.
Мөн Төв, Хөвсгөл, Ховд аймгуудад бага зэргийн бороотой байгаа бол Орхон аймагт ширүүн аадар бороо орж байгаа тул иргэд, жолооч та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол анхаарах, үер усны аюулаас болгоомжлох, бороотой үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|