Наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг танилцууллаа.
Салхи: Борооны өмнө салхи ширүүснэ.
Агаарын температур: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар халах боловч долдугаар сарын 11-нд нутгийн баруун хойд хэсгээр 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хойд хэсгээр 3-8 градусаар сэрүүснэ.
Баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 11-нд Хөвсгөл, Архангай, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо орно.
Иймд иргэд мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Долдугаар сарын 8-ны байдлаар Лүн сум орчимд Туул голын үерийн түвшнийг 30 см-ээр давсан.
Долдугаар сарын 10, 11-нд Хэрлэн гол үерийн түвшнийг 10 см-ээр давах магадлалтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!