“Цэвэрч иргэн-Цэмцгэр хот” тусгай арга хэмжээг зургаадугаар сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ.
Тодруулбал
Уг арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил гаргасан 603 иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу 6,030,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Энэ төрлийн зөрчлийг иргэд ихээр үйлддэг бөгөөд үүнийг дагаж гудамж талбай, олон нийтийн газар орчны бохирдол үүсэж, элдэв төрлийн халдварт өвчин гарах эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж байгаа.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцсан нутаг дэвсгэрт орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран оролцохыг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!