ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ парламентаас хүлээх хамгийн чухал хөрөнгө оруулалтын гэрээ: “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо төсөлд хамаарах гэрээ

ikon.mn
2024 оны 6 сарын 24
Сурталчилгаа

УИХ-ын сонгууль болоход 7 ч хүрэхгүй хоног үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд энэ жил монголчууд анх удаа хууль тогтоох байгууллагад 126 төлөөлөлтэй болох гэж байна. Тэр ч утгаараа шинээр бүрэлдэх парламентад иргэд өндөр үүрэг хариуцлага ногдуулж байгаагаас гадна олон улс, гаднын хөрөнгө оруулагчдад мөн хүлээлт үүсээд буй. Ялангуяа, шинэ УИХ, Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжинэ гэсэн өнөөгийн эрх баригчдын бодлого, амлалт хэр залгамжлагдаж, хадгалагдахыг тэд анхааралтай ажиглаж байгаа.

Монгол Улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай ба ойрын лав 10 жилд энэ хамаарлаас гарах боломжгүй юм. Энэ бол бодит нөхцөл байдал. Гадаадын хөрөнгө оруулагчид ч манай улсаас уул уурхайн салбарыг л илүүтэй сонирхдог. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар дагасан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь эдийн засгаа богино хугацаанд эрчимтэй өсгөхөөс гадна олон дам эерэг нөлөөг үзүүлдгийг Оюутолгой өдгөө батлан харуулж буй. Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, судлаачид уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа бодит нөлөөллийг энэ онд анх удаа тооцоолж гаргасан томоохон судалгаа хийсэн.

Уг судалгаагаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ганцхан хувиар өсөхөд эдийн засгийн өсөлтийн 0.76%-ийн бодит өсөлтийг авчирч байгааг анх удаа тооцож гаргасан юм. Үүнээс 0.22 нэгж хувь нь Оюу Толгойн хөрөнгө оруулалтай холбоотой өсөлт болох нь уг судалгаагаар нотлогдсон.

Уул уурхайн салбарын ГШХО ба ДНБ, уул уурхайн салбарын өсөлт

Эх сурвалж: СЭЗИС

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь зөвхөн орж ирж байгаа валютаар хэмжигддэг үзүүлэлт биш. Үүнийг дагаад ажилчдын мэдлэг, чадвар сайжирч, бүтээмж, цалин өссөнөөр амьжиргааны түвшин өсөж, амьдралын чанар мөн сайжирч ирсэн олон эерэг нөлөөллийг уг судалгаа тодорхой гаргаж ирсэн юм.

Гаднын хөрөнгө оруулалт тухайн улсын соёл, уламжлалыг эвдэх сөрөг нөлөө зарим улсад ажиглагддаг ч манай улсад ийм зүй тогтол ажиглагдаагүй болох нь уг судалгааны бас нэг онцлох үр дүн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад гуравдагч хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт бүхий Оюу Толгой нэртэй мега төсөл нийгэм, эдийн засагт маш олон өөрчлөлт авчирсны хамгийн чухал бөгөөд мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэн нь хүний нөөц, чадавх, ур чадвар. Үүнийг хэн ч булааж авахгүй бөгөөд тухайн үнэ цэнээрээ дамжуулан монгол мэргэжилтнүүд дэлхийн уул уурхайн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа билээ. Хэтрүүлэг биш бодит судалгаа энэ үр дүнг харуулж байгаа юм.

Тэгвэл хөрөнгө оруулагчдаа үргээж, гомдоож, нэг хэсэг задарч явсан Монгол Улсыг өнөөдөр тоож, хөрөнгө оруулахаар нааш гэж байгаа ганц гуравдагч хөрш бол Франц. Франц улс Монголын гуравдагч хөршийн хэрэгжүүлэх хоёр дахь мега төслийн эзэн болохоор өнгөрсөн хоёр жилд хэлэлцээ амжилттай явагдаж, төрийн түвшний өндөр дээд айлчлал хүртэл энэ хүрээнд болсон.

Уур амьсгалын өөрчлөлт бодитой нүүрлэж, хүн бүрд нөлөөллөө мэдрүүлж, дэлхий нийтээр ногоон эрчим хүч рүү хошуурч байгаа энэ цаг үед ямар ч нүүрстөрөгч ялгаруулалгүйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг цөмийн энергийн түүхий эдийг Дорноговь аймагт олборлон, байгалийн түүхий эд чигээр нь экспортлох томоохон төслийг хэрэгжүүлэхээр "Бадрах Энержи" компани 25  жил ажиллаж, үйлдвэрлэлийн туршилтаа амжилттай хийсний эцэст хөрөнгө оруулагчид болох Монголын Засгийн газар, Францын төрийн өмчит “Орано Майнинг” компани хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг эхлүүлсэн. Цэвэр эрчим хүчний түүхий эд олборлох, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах гэдэг утгаараа энэ төсөл стратегийн өндөр ач холбогдолтойн дээр эдийн засаг, экспортыг солонгоруулах том боломж.

Энэхүү төсөл нь зах зээлийн стандарт эцсийн бүтээгдэхүүн болох  ураны шар нунтгийг өдгөө энэ салбарт дэлхий дээр ашиглагдаж байгаа, байгаль орчинд хамгийн хор нөлөө багатай технологи болох газар дор уусган олборлох аргаар гарган авч, яг тэр чигээр нь экспортлох юм. Энэ оны тухайд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хоёр талын хэлэлцээ өнөөг хүртэл үргэлжилж буй. Гэрээ зурагдсанаар Зөөвч-Овоогийн үйлдвэр 2028 онд ашиглалтад орж, Монгол Улс жилд 2500 хүртэл тонн ураны 30 гаруй жилийн хугацаанд олборлоно.

Дор хаяж 30 жил хэрэгжих энэ том төслийн хүрээнд 1600 орчим ногоон ажлын байр бий болох юм. Цоо шинэ технологи, ур чадварыг энэ залуус эзэмшинэ. Цаашлаад дэлхийн ураны салбарт ажиллах боломжтой хүний нөөц болж, баялаг бүтээх юм.

Хамгийн гол нь тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэх хөрөнгө оруулалт бүхий уг төслийн хүрээнд шаардагдах нийт эрчим хүчний хэрэглээгээ 100% цэвэр эрчим хүчээр хангана. Өөрөөр хэлбэл, гуравдагч хөршийн бодлогыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын хүчин чармайлтыг бодитоор илтгэх, цэвэр эрчим хүчний салбарын түүхий эдийг бэлтгэх гээд маш том ач холбогдлууд энэ төслийн ард давхар явж буй.

Гэвч хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж амжилгүй сонгууль залгаад буй нь энэ. Дараагийн шинэ парламент, Засгийн газар энэ бүхнийг ойлгож, үргэлжлүүлж чадах нь маш чухал болохыг ач холбогдлын хувьд ийнхүү тайлбарлав. Учир нь СЭЗИС-ийн хийсэн судалгаанаас гарсан анхаарах нэг дүр зураг бол "Бодлогын хувьд эрх зүйн тогтвортой байдал чухал гэж 20 жил ярьсан ч өөрчлөлт хийж чадаагүй" гэсэн дүгнэлт юм.

Шинээр бүрэлдэж байгаа, бүхэл бүтэн 126-уулаа ирэх парламентын гишүүдэд дараа дараагийн эдийн засгийн боломжийг хулгайлах эрх байхгүй билээ. МАН, АН, ХҮН нам мөрийн хөтөлбөртөө гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт хэрхэн дэмжих талаар илэрхийлснийг харвал:

МАН

Байгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ.

Хөрөнгө оруулалтыг татах томоохон орд газруудын тоог нэмэгдүүлэхийн тулд геологи хайгуулын ажлын цар хүрээг өргөжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулна.

АН

Аж үйлдвэрийг дэмжих тусгай сангийн хөрөнгийг дотоод, гадаадын эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.

Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих, гадаад улс орнуудын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар болон өөрийн орны нөөц, чадавх, онцлогт тулгуурлан хөгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

ХҮН

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангана.

Хариуцлагатай уул уурхай буюу байгаль орчин, эдийн засгийн тоон болон чанарын тодорхой  шалгуурыг  хангахуйц  хэмжээнд  ажиллах  нөхцөл  шаардаж,  шинээр хэрэгжихэд бэлэн болсон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтална гэхчлэн бодлогоо гаргажээ.

"Алсын хараа 2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод "Ил тод байдал, хамтын ажиллагаанд тулгуурлан гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ" гэж заасанчлан бодлого тогтвортой үргэлжлэх нь нийт улс орны эрх ашиг учраас шинээр байгуулагдах 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газраас хүлээх хамгийн чухал хөрөнгө оруулалтын гэрээ нь энэ бөгөөд Монгол, Францын хамтарсан анхны амжилттай хамтын ажиллагаа байна гэсэн найдлага хөрөнгө оруулагчдын дунд байгаа нь гарцаагүй.
 

Ц.Тамир, нийтлэлч, медиа аналист

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.190.34] 2024/6/26
Орос Монгол улсыг Францтай хамтрахыг зөвшөөрөхгүй гэсэн шүү дээ!!! Тэгээд Макарон уурандаа Украины армид цэргийн амьд хүчнээр туслахад болохгүй юм байхгүй гэснийг сана Монголчуудаа!!! Тэгэхээр жижигхэн бензин, дизелийн түлшгүй Монгол яаах вэ??? Хятад ч агаар нэгэн санаатай байгаа!!! Хадны дунд хавчуулагдсан Монгол улс
0 | 1 Хариулах
Баагий [202.126.89.249] 2024/6/26
Энэ сонгуулиар Х Баттулга түүний багийг сонговол дээрх төслийг төмөр зам гацаасан шиг монгол улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойшлуулна.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.235] 2024/6/25
Хятадууд цөмийн цахилгаан станцуудаа эрчимтэй нэмж бгаа. Орос ч хажууд нь бараадахгүй. Тэгэхээр шар нунтаг Хятад руу л явна. Дэлхийн шинэ их гүрний дэргэд бгаагаа мэдэрдэггүй хүмүүс монголчууд л бх шив дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.142] 2024/6/24
Гадаадынхан өнгөтэй болгоныг авлаа даа. Хадгалж л байгаач. Өлсөж үхсэн хүн алга. Хойч үедээ үлдээ
1 | 3 Хариулах
Зочин [66.181.183.228] 2024/6/24
Хэрэггүй дээ. Шар нунтагаар мөнгө олох болоогүй, харин ч элдэв хэл ам риск ихтэй.
0 | 2 Хариулах
Зочин [202.126.88.204] 2024/6/24
Женок данх орос 3 хөдөлгөхгүй биздээ
3 | 0 Хариулах
Зочин [103.57.93.224] 2024/6/24
Дэлхийн технологиор уранаа олборлоод эхэлвэл ч чухал шүү. Орос хятад гэж 2 том акулууд саад л хийх болов уу. Манай хажуугийн Казахстан уран олборлоод дэлхийд од болж байна даа манайх гэж орос ах нараас айгаад Эгийн гол дээрээ цахилгаан станц барьж чадахгүй заавал тэднийхээс үнэтэй тог авах ёстой гэнээ ккк
3 | 0 Хариулах
Зочин [202.70.43.76] 2024/6/24
Ээ дээ, яаж ийж бгад хөдөлгөчихөөсэй. Хөгжлийн гацаагчид ч мөн хэцүү юм аа
3 | 1 Хариулах
Зочин [202.179.15.130] 2024/6/24
цаг үеиин шаардлагаар атомын цс нь зөвөө учраа мэдэхгүй хөөрөнцөгүүдээ
3 | 2 Хариулах
Зочин [66.181.183.228] 2024/6/24
Үхсэний чинь АЦС. Нүүрснээс, нар салхинаас их юм алга энэ Монголд
0 | 1 Хариулах
Uran uhel [122.201.31.197] 2024/6/24
Uran l bish bol oor yuch baisan yahaw. Sergeegdeh erchim huch gej tom noots bndaa
1 | 6 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/6/24
орсын шээснүүдийг энэ төслөөс хол байлгаарай даа
8 | 2 Хариулах
Зочин [202.126.91.225] 2024/6/24
Оюутолгойн гэрээг муу гэж монголчууд л дүгнэж хийрхэнэ.Олон улсын аль ч шинжээч муу гэж дүгнэхгүй, Оросоос бусад.Оюутолгойн гэрээг муу гэж гүтгэж үхэрнүүднд итгүүлэх нь энэ мэт дараагийн мэдэхгүй зүйлээ хийхэд нь саад болж байгаа юм.
11 | 5 Хариулах
Зочин [66.181.183.228] 2024/6/24
Татвар өгөхгүй төсөл сайн бх үндэс бхгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.63] 2024/6/24
Монголд Францын ашиг сонирхол, хөрөнгө оруулалт заавал байх ёстой шүү. тэгж байж Монголын тусгаар тогтнол бас нэг хувиар баталгаажина.
16 | 2 Хариулах
Guest [139.5.219.221] 2024/6/24
Яг үнэн. Газар шороо ярьсан Орос бууны ноход л боож үхэх байх.
3 | 0 Хариулах