Уншиж байна ...

СЕХ: Гадаад улс дахь иргэдийн ирц 50.9 хувьтай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авч байгаа.

Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа 13,095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөх юм. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх замаар сонгоно. Өөрөөр хэлбэл, гадаад улсад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг дугуйлах юм. 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр зургаадугаар сарын 23-ны өглөөний байдлаар гадаад улс дахь иргэдийн ирц 50.9 хувь байна гэлээ. 

2024 оны УИХ-ын сонгуульд саналаа өгсөн гадаад улсад байгаа иргэд 

 Эх сурвалж: СЕХ