Уншиж байна ...
Зураг
Зураг

Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн шөнө 23 дуудлага бүртгэгдсэн байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зургаадугаар сарын 21-22-нд шилжих шөнө 23 дуудлага бүртгэгдсэн байна.

Ингэснээр үерийн нөхцөл байдал тодорхойлогдсоноос хойш нийт 93 дуудлага бүртгэгдээд байна. Үүнээс 40 дуудлагад заавар зөвлөмж өгч, 53 дуудлагад хариу арга хэмжээ авч ажиллажээ. 

Өнөөдөр шиврээ бороо үргэлжлэн орж Сэлбэ гол далангаа давж, үерийн эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул Сэлбэ гол болон Дунд гол дагуух гурван байршилд таван аж ахуй нэгж Сэлбэ голын зүүн эрэгт 200-300 метр урттай, 120-150 см өндөртэй шороон даланг босгож, 1,400 м3 лаг хагшаасыг голоос цэвэрлэн гаргаж хүчитгэх ажил хийж байна.

Мөн Сэлбэ апартмент орчмын бохир усны гурван худгийг өндөрлөж борооны уснаас сэргийллээ.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба