Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий хэсгийн эхний тоглолтод хамраа хугалсан Францын довтлогч Кильен Мбаппе өчигдрийн бэлтгэл дээр улсынхаа далбааг оруулсан тусгай загварын масктай байсан нь олны анхаарлыг татав.
Францын шигшээ багаас 25 настай довтлогчийг өнөө шөнө Нидерландтай хийх тоглолтод оролцоно гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ Европын Хөлбөмбөгийн Холбоо (UEFA)-ны дүрмээр К.Мбаппе шинэ масктайгаа талбайд гарах боломжгүй аж. Дүрэмд зааснаар бол нэг өнгийн масктай гарах ёстой. Мөн тухайн баг болон үйлдвэрлэгчийн логотой байхыг хориглодог байна.
К.Мбаппе хэсгийн эхний тоглолтод Австрийн хамгаалагч Кэвин Дансотой мөргөлдсөний улмаас нүүрэндээ бэртэл авсан. Тоглолтын дараа түргэний тэргээр эмнэлэг зорьсон франц эр ЕАШТ-ий дараа хагалгаанд орохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: independent
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!