Борооны улмаас Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын үерийн далан халих эрсдэл үүсээд байна.
Энэхүү нөхцөл байдал өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас үүсжээ. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр орсон усархаг борооноос үүдэлтэй баруун уулын төгсгөлд Дунд голын үерийн далан халих эрсдэл үүссэн. Иймээс Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлж буй.
Ингэснээр хотын төв хэсэг болох Бөмбөгөр худалдааны төв, Баруун дөрвөн зам чиглэлд ус халих эрсдэлээс сэргийлэх юм” гэв.
Мөн
Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21, 22-нд бороо, уулархаг хэсгээр нойтон цас орох бол 25, 26-нд дуу цахилгаантай аадар орох төлөвтэй байгааг Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээлсэн.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!