Брэндийн албан ёсны төлөөлөгчдийн хамт Солонгосын алдарт бьюти инфлюэнсерүүд мөн ирэх гэж байна.
Дэлхийн гоо сайхны зах зээл дээрх хамгийн өндөр үр дүнтэй, шилдэг орц найрлагатай арьс болоод биеийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэдээ албан ёсны эрхтэйгээр хүргэдэг Cloudnine дэлгүүр өдгөө бьюти ертөнцөд багагүй шуугиан дагуулж буй Round Lab, Beauty of Joseon, numbuzin, beplain, BLIV:U болон бусад алдартай брэндүүдийг санал болгож байна. Нарийн судалгаа болон туршилтын үр дүн дээр суурилан бүтээгдэхүүнээ шилж сонгодог Cloudnine дэлгүүр нь арьс арчилгаа, гоо зүйн зөв соёлыг түгээж, хэрэглэгч бүрд хүрч ажиллахыг зорьж байгаа бөгөөд “Love yourself more and Be on Cloud Nine” буюу “Өөрийгөө улам их хайрлаж, үүлэн дээр хөвж байгаа мэт аз жаргалтай бай” хэмээн уриалдаг билээ.
Тэгвэл тун удахгүй Round Lab брэндийн Солонгос дахь төлөөлөгчид болон Солонгосын бьюти ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий инфлюэнсерүүд болох Euni Unni, Soo beauty нар Монголд хүрэлцэн ирэх гэж байна. Үүнийг тохиолдуулан зургаадугаар сарын 20-22-ны хооронд Шангри-Ла молл дээр брэндийн поп-ап зохион байгуулагдах юм.
Арьс арчилгааны шинэ стандартыг мэдрүүлэх зорилготой Cloudnine-ийн төлөөлж буй зарим брэндүүдтэй илүү дэлгэрэнгүй танилцацгаая.
Round Lab брэнд нь 2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш байгалийн цэвэр орц найрлагыг ашигласаар ирсэн бөгөөд бүтээгдэхүүнүүд нь хүний арьсанд хамгийн эрүүл нөлөөтэй бөгөөд өндөр үр дүн үзүүлдэг нь батлагдсан билээ. Энэхүү брэнд нь орчин үед хамгийн чухалд тооцогдож буй clean, pure гэсэн шалгууруудыг урдаа барьдаг маш том давуу талтай төдийгүй бүтээгдэхүүнүүд нь Солонгост шилдэг цэвэр орц найрлагатай гэх төрөлд удаа дараа тэргүүн байрын шагнал хүртсэн байна. Тиймдээ ч борлуулалт, сэтгэл ханамжийн хувьд Солонгосын зах зээлдээ л гэхэд тэргүүлэгч гоо сайхны брэнд гэдгийг статистик үзүүлэлтүүд харуулсаар байгаа юм.
Мөн Round Lab нь зөвхөн дотооддоо олддог буюу Солонгосын хойг дээрх ховор ургамлууд, далайн гүний ус, модны шүүс гээд хамгийн нандин бөгөөд цэвэр байгалийн орцуудыг шинэхэн дээр нь ашиглаж үйлчлүүлэгчдийн гарт хүргэдэг аж.
Брэндийн бүтээгдэхүүнүүдэд 4,000 метрийн гүнд орших Ulleungdo болон Dokdo тэнгисийн маш цэнгэг бөгөөд байгалийн шим тэжээлээр баялаг гүний ус, 1,500 метрийн өндөрт орших Taebaek уулын ховор ургамлууд, Geomundo арал дээрх мугворт, Inje газар нутгийн хус модны шүүс зэрэг шилдэг орцууд багтдаг.
Тухайлбал, гадаад орчны нөлөөллөөс улбаалан эмзэгшиж, гэмтсэн арьсыг тайвшруулж, чийгээр ханган эрүүл арьстай болоход туслах 1025 Dokdo цуврал, Солонгосын нутаг дэвсгэрт ургасан амин дэмээр баялаг хус модны шүүсийг агуулсан Birch Juice цуврал, эмзэг, асуудалтай арьстай хэрэглэгчдэд зориулагдсан Mugwort цуврал. Мөн тайвшруулах болон нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх Pine Cica цуврал, арьсыг тэжээлээр хангаж, арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй Soybean Nourishing цуврал, арьсны ханыг бэхжүүлж тайвшруулах үйлчилгээтэй Soybean Panthenol цуврал зэрэг нь 100% Солонгос гаралтай орц найрлагатай билээ.
Бүхий л төрлийн арьсны асуудал руу чиглэсэн цогц үйлчилгээ
Үрэвсэл, нөсөө толбо, үрчлээсний эсрэг үйлчилгээ үзүүлээд зогсохгүй цэвэр орц найрлагын тусламжтай цусны эргэлтийг сайжруулж, эсийн дархлааг нэмэгдүүлж, гүний бохирдлыг гадагшлуулж, арьсны нөхөн төлжих явцыг эрчимтэй дэмжинэ.
Үнэ цэн
Дахин боловсруулах боломжтой савлагаа, байгальд ээлтэй будаг ашиглаж байна. Мөн брэнд нь бүтээгдэхүүнүүдтэй танилцах, хэрэглэх олон заавар, зөвлөмжийг хүргэдэг төдийгүй хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг анхааралтай уншиж, бүтээгдэхүүнээ сайжруулсаар байгаа билээ.
Round Lab нь бидний амьдралыг илүү үзэсгэлэн төгөлдөр болгож байдаг утга учиртай зүйлсийг хийж, алхам алхмаар урагшилж яваа брэндүүдийн нэг юм.
BLIV:U брэнд нь арьсны олон төрлийн асуудлыг шийдэхийн тулд чанартай орц, найдвартай тоног төхөөрөмж, үр дүн нь батлагдсан бүтээгдэхүүнийг бий болгодог.
Үр дүн, практикал байдал
Шаардлагагүй орц найрлагыг хасаж, өндөр чанартай түүхий эдийг зөв концентраци, шинэлэг технологийн дагуу түүхий эдийн шинж чанар, үйлчилгээг алдагдуулахгүйгээр бүтээгдэхүүнээ гарган авдаг. Ингэж гарган авсан бүтээгдэхүүн нь арьсны гүнд хүртэл үйлчилж, таны арьсанд өндөр үр дүн үзүүлэх болно.
Итгэл хүлээсэн
Ил тод үйлдвэрлэлийн явц, найдвартай клиникийн байгууллага, бүтээгдэхүүний чанарт анхаарлаа хандуулан ажилладаг тул BLIV:U брэндийн бүтээгдэхүүнийг бүрэн итгэлтэйгээр хэрэглэх боломжтой.
Тогтвортой үйл ажиллагаа
Дахин ашиглах боломжтой материал, шар буурцгийн бэх зэргийг ашиглан байгальд орчинд хамгийн ээлтэй аргаар бүтээгдэхүүний сав, баглааг шийдэн ажиллаж байна.
Euni Unni бол өөрийн гоо сайхны мэдлэг, дуртай бүтээгдэхүүн, арьс, бие арчилгааны зөвлөгөө болон өдөр тутмын амьдралынхаа тухай контент бүтээгч билээ. Түүний хэрэгтэй, авууштай мэдээлэл болон эерэг бичлэгүүд нь олон үзэгчдэд хүрч чадсан тул Солонгос дахь хамгийн нэр хүндтэй, хүмүүсийн итгэлийг олсон инфлюэнсерүүдийн нэг болсон юм. Ингэснээр тэрээр мөн олон алдартай брэндтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн бодит сэтгэгдлээсээ хуваалцдаг гэдгээрээ олонд танигдсан аж.
Лос Анжелест өссөн тэрээр бичлэгээ англи хэлээр хүргэдэг тул Солонгос төдийгүй олон улсад өөрийн нөлөөгөө үзүүлж чадаж байгаа юм. Мөн Англи дахь Pure Seoul дэлгүүрт дагагчидтайгаа уулзаж өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцах арга хэмжээ зохион байгуулсан удаатай. Харин энэ удаад Монголд ирж бид бүхний арьс арчилгааны ертөнцтэй танилцаж үнэ цэнтэй зөвлөгөө өгч, мартагдашгүй мөчүүдийг өнгөрүүлэх юм.
Instagram - @euniunni, 101k followers
Youtube - @EuniUnni, 334k followers
2021 онд арьс арчилгааны ертөнцөд өөрийн брэндийг үүсгэн байгуулж, хувь нэмрээ оруулж байгаа Soo Beauty контент бүтээгч нь өөрийн арьс арчилгааны мэдлэг, бүтээгдэхүүний сэтгэгдэл, үр дүн зэргийн тухай контент хийдэг билээ. Тэрээр арьсныхаа асуудлыг даван туулсан туршлага, бусад хүмүүст хэрэгтэй зөвлөгөө, мөн түүний сайн болон муу бүх талаас нь үр дүнг харуулдаг контент нь Солонгост олонд танигдаж, арьсны асуудалтай хүмүүст тусалсаар байгаа юм.
Soo Beauty арьсны асуудалтайгаа тэмцэж байх үед байцайны шүүс агуулсан орц найрлага тогтмол хэрэглэж, улмаар хүссэн үр дүндээ хүрсэн гэдэг. Тиймээс түүний үүсгэн байгуулсан Soo Good Beauty брэндийн тонер пад нь 83%-ийн байцайны шүүс, 5%-ийн сентелла тайвшруулах орц найрлагыг голлон оруулсан байна. Дагагчдадаа зөвлөгөө төдийгүй богино хугацаанд амжилт олж чадсан арьс арчилгааны брэнд хүртэл үүсгэн байгуулж, бьюти зах зээлд хувь нэмрээ оруулж яваа тэрээр Монголд ирж бид бүхний өдөр тутамтай танилцаж дурсамж бүтээхээр боллоо.
Instagram - @_soobeauty, 87.3k followers
Youtube - @Soo Beauty 수뷰티, 382k followers
Brand - Soo Good Beauty