Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Новак Жокович олимпод оролцохоо мэдэгдлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Сербийн Үндэсний Олимпын Хорооноос Новак Жоковичийг "Парис 2024"-т оролцоно гэдгийг зарлалаа. Өдгөө 37 настай Н.Жокович 2008 оноос хойш тав дахь олимпод оролцохоор болж буй юм. Их Дуулгын 24 түрүү авч, талбайн теннист түрүүлж болох бүх тэмцээнд цом өргөсөн ч түүнд олимпын алтан медаль байдаггүй.

Эхний буюу 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн боловч дараагийн гурван олимпын хоёрт нь медалийн төлөө хүч үзээд хожигдсон түүхтэй. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард олимпод түрүүлэх нь түүний хувьд энэ жилийн гол зорилго хэмээн онцолсон ч Францад болсон "Ролан Гаррос" тэмцээний үеэр өвдгөндөө гэмтэл авснаар хагалгаанд орсон юм. Үүний дараа олимпод оролцох эсэх нь эргэлзээтэй байв.

Францад болох талбайн теннисийн олимпын тэмцээн долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 4-нд хүртэл "Ролан Гаррос" Их Дуулга болдог цэнгэлдэхэд буюу шороон гадаргуу дээр явагдана.

Их Британийн Энди Мөррэй, Испанийн Рафаэль Надаль нар ганцаарчилсан төрөлд оролцохоо мэдэгдсэн бол Тунисийн Онс Жабуэр, Беларусийн Арина Сабаленка нар оролцохгүй гэдгээ зарласан аж.

 

Эх сурвалж: BBC