Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Модны унгирал шатааснаас болж Приус 30 машин шатсан дуудлага бүртгэгджээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн хоёр долоо хоногт гал түймрийн 40 дуудлага бүртгэгдсэнээс 31 нь модны цагаан буюу унгирал шатсан дуудлага мэдээлэл байсан талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Х.Энхбаясгалан мэдээллээ. 

Иймд иргэд модны унгирал ихээр унаж байгаа үед тамхиа унтраахгүйгээр хаяхгүй байх, унгиралыг шатаахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Тодруулбал модны унгирал шатааснаас үүдэж Приус 30 машин шатсан дуудлага бүртгэгдсэн байна. 

Эцэг эхчүүд зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аялал зугаалгаар явахдаа гол мөрний уснаас болгоомжлох, ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна гэв.