Уншиж байна ...

И-Спортын дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцох монгол баг тодорлоо

ikon.mn
2024 оны 6 сарын 11
Сурталчилгаа

ESN eSports Network нь Moonton Games компанитай хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол баг тамирчдаа албан ёсны эрхтэйгээр олон улсын тэмцээнд хоёр дахь удаагаа явуулж байна.

Хүүхэд залуусын дунд хэдий нь эрчээ авсан Mobile Legends: Bang Bang /MLBB/ тоглоомыг бүтээсэн Moonton Games-ийн зүгээс Зүүн Өмнөд Азийн бүсийг хамруулдаг Mid Season Cup /MSC/ тэмцээн энэ жил цар хүрээгээ тэлж, Саудын Арабын Рияад хотноо Esports World Cup /EWC/ нэрийн дор зохион байгуулагдах гэж буй.

зураг
 

Тэгвэл Монгол улсаас ESN eSports Network нь албан ёсоор Wild Card буюу урьдчилсан шатад баг тамирчдаа оролцуулах эрхийн хүрээнд MSC Mongolia Qualifier дотоодын сонгон шалгаруулалтыг амжилттай хийж дууслаа.

зураг
 
зураг
 

MSC Mongolia Qualifier тэмцээн нь хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд анх 1188 баг бүртгүүлснээс Гранд Финалын шатад IMPOSTORS, THE MONGOLZ, IHC ESPORTS гэсэн гурван баг авьяас чадвар, ур ухаанаараа шалгаран үлдээд байсан юм.

Ийнхүү тэд 6 дугаар сарын 8-ны өдөр UG ARENA спорт цогцолборт үзэгч фэнүүддээ гал гарсан цуврал тоглолтыг үзүүлж, IHC ESPORTS баг аваргын цомыг хүртлээ. Ингэснээр тэд Монгол улсаа төлөөлөн EWC x MSC тэмцээний урьдчилсан шат руу Саудын Арабын Рияад хотыг зорих юм. 

зураг
 
зураг
 
зураг
 

Түүнчлэн ESN-ийн зүгээс олны танил эрхмүүдийг оролцуулсан CELEBRITY GAME явуулсан нь MSC Mongolia Qualifier тэмцээний бас нэгэн онцлох үйл явдал байсан юм. MLBB тоглоомыг сонирхогчдын дийлэнх нь өсвөр болон бага насны хүүхдүүд байдаг бөгөөд хүрэлцэн ирсэн олны танил зочид гар утасны тоглоомыг цагийн хязгаартай, зөв зохицуулалттай тоглохыг уриалж байсан юм.

зураг
 
зураг
 
зураг
 

ESN болон Moonton нарын зүгээс хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бүр илүү мэргэжлийн түвшинд, өргөн цар хүрээтэй олон арга хэмжээ зохион байгуулахаа илэрхийллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.