• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50МВт-аар өргөтгөлөө

ikon.mn
2024 оны 6 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн нээлт боллоо.

Нийт 81.9 сая ам.долларын төсөвт өртөг бүхий тус төслийн 21.9 сая ам.долларыг улсын төсвөөс, 60 сая ам.доллар буюу 420 сая юанийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас гэрээний дагуу санхүүжүүлсэн.

зураг
 

Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон бөгөөд тэрбээр зүүн бүсийн хөгжил, тэр дундаа газрын тосны олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төсөл болсныг энэ үеэр онцлов. Мөн цар тахал, геополитикийн хүндрэл, бэрхшээлтэй нөхцөл байдалд бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүл, ашиглалтад оруулж чадсаныг тодотгоод энэ бүх хугацаанд хүчин чармайлт гарган ажилласан төр, хувийн хэвшил, инженер техникийн ажилчдад талархал илэрхийллээ.

Тус станц нь Мардай, Тамсаг, Төмөртэй зэрэг томоохон орд газруудын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна Бичигт – Эрээнцав чиглэлийн боомтуудаар Транс Сибирийн төмөр замтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтыг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжийг ч бүрдүүлнэ гэдгийг мөн хэлсэн.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50МВт-аар өргөтгөснөөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 36 сумын айл өрх, 3,100 гаруй аж ахуйн нэгж болон тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.

Түүнээс гадна аймгийн төв болох Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6,000 гаруй өрхийг дулаанаар хангана.

зураг
 

Мөн Чойбалсангийн ДЦС-ын 50 МВт-ын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг өсгөж, ажлын байр шинээр нэмэгдүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм.

  • Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн, эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хосолсон шинэ станц ашиглалтад орсноор:
  • Цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВц-аар буюу 130 хувиар нэмэгдэх,
  • Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэх,
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өрсөлдөх чадвар дээшилж, төвлөрсөн хот суурин газрууд бий болох таатай нөхцөл бүрдэх,
  • Төвийн бүсээс 15-17 МВт-ын цахилгаан эрчим хүч шаардлагагүй болох ба нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх
  • 130 орчим байнгын ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: Хөгжлийн Банк

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
БАТАЛГААТАЙ ХЭЛЭЕ [103.168.34.19] 2024/6/11
энэ өвөл Улаанбаатар хөлдөнө шүү...
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.245] 2024/6/8
Баруун, төв, өмнийн аймаг тус бүрт Өмнөговьд илэрсэн байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станц барьчихвал сайн сан. Дараа нь Төв аймагт мөн байгалийн хийгээр ажилладаг станц барьвал бид эрчим хүчний гачаалаас гарчих юм биш үү?
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.65] 2024/6/8
Яах аргагүй том бүтээн байгуулалт.ТЭЦ 4, ТЭЦ 3-н дараа орох хүчин чадалтай ТЭЦ гэж байна .
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.193] 2024/6/7
арай чүү
0 | 0 Хариулах
Зочин [95.211.60.16] 2024/6/7
Коммунист улс, 1 л намтай
2 | 1 Хариулах
Зочин [66.181.181.107] 2024/6/7
450 мвт цахилгаан станц барьчихаасай. Тэгвэл ч нэг бөх барилдуулж, морь уралдуулах МАН. Даанч чадахгүй л дээ. Том хэмжээний цахилгаан станц барихгүй бол УБ хот цахилгаан дулааны дутагдалд орж байдал хэцүүдэх нь ээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.44] 2024/6/7
8 жилд хийсэн өргөтгөл хамгийн том бүтээн байгуулалт
1 | 0 Хариулах
Зочин [172.58.165.6] 2024/6/7
Svrtei ain bvgd ochood l zurag hurug tatuulaad l oroi ni baahan arhidaad l
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/6/7
Хэрэгтэй зүйл хийж хажуугаар нь сонгууль дөхүүлээд оноогоо авч чадаж л байна
2 | 2 Хариулах