Эрүүл мэндийн лабораторийн олон улсын магадлан итгэмжлэл олгодог чанарын гадаад үнэлгээний RIQAS хөтөлбөрийн сургагч багш, техникийн зөвлөх Stephen Doherty улсын болон хувийн эмнэлгүүдийн төлөөлөгчдөд өнөөдөр буюу 2024.06.05-нд сургалт семинарыг Монгол дахь албан ёсны дистрибьютор Гялс Анагаах Ухааны төвтэй хамтран зохион байгууллаа.
RIQAS чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт дэлхийн 145 орны 76,000 гаруй эмнэлэг, лаборатори оролцдог, хамгийн нэр хүндтэй олон улсын үнэлгээний хөтөлбөр юм. Өнөөдрийн сургалтыг удирдсан олон улсын сургагч багш нь хоёр жилд нэг удаа нэг улсад энэхүү сургалтыг зохион байгуулдаг.
Энэхүү сургалтаар тус хөтөлбөрийн онцлогийг танилцуулж, тайлангийн дэлгэрэнгүй тайлбар, үүссэн алдааг хэрхэн олж засварлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон лабораторийн мэргэжилтнүүдэд чанарын гадаад үнэлгээний ач холбогдлыг ойлгуулах, тэдний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд оролцогчдод практик зааварчилгаа өгч, туршлага солилцов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!