Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайд лили, алтан зул гээд нийслэлийн гудамж, талбайд нийт 150,000 гаруй цэцэг тарьжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөжээ.

Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй.

зураг
 
зураг
 
зураг
 

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв. Харин энэ онд 25 хийцлэл болгон нэмэгдүүлжээ. 

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "Төв талбайд тарьсан цэцгүүд иргэдийн сонирхлыг ихэд татаж байх шиг байна. Тодруулбал мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул цэцгийг тарьсан.

Одоогоор дөнгөж ургалтынхаа явцад явж буй. Гэвч бэлгэнд өгдөг цэцгийг ийн гадна талбайд тарьснаар иргэд сонирхохдоо ишийг нь хугалах, үндсээр нь сугалах гэх мэт үйлдлүүд гаргаж байна. Мөн өдөр тарьсан цэцгийг шөнө хулгайлснаас үүдэн өглөө байхгүй байх жишээтэй.

Бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж буй. Иймд иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна" гэлээ.

зураг
 
зураг
 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС