Нээлттэй тендер шалгаруулалтын урилга
2024 оны 5 сарын 30 өдөр
1. Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендерийн нэр: “Шунхлай Холдинг Төв Оффис” төсөл барилгын дээврийн ажил БАГЦ №1, БАГЦ №2, БАГЦ №3
Тендерийн дугаар: ШХТО-63/2024
Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 6 сарын 07-ны 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 6 дүгээр сарын 14-ний 14:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин барилгыг шинэчлэн өргөтгөж “Шунхлай Холдинг Компанийн Төв Оффис” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Шунхлай Плаза, Шунхлай Тауэр болон гаражийн барилгын “Дээврийн дулаалга ус тусгаарлалт”-ын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.
Багц 1: Шунхлай плаза барилгын дээврийн ажил: Дээврийн дулаалга, бетон тэгшилгээ, ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх ажил.
- Шунхлай Плаза барилгын дээврийн дулаалгыг XPS хавтангаар зурагт тусгасны дагуу налуулга гарган дээврийг дулаална.
- Шунхлай Плаза барилгын бетон тэгшилгээг хийнэ.
- Шунхлай Плаза барилгын Геотекстель зөөлөвч хийж мембран PVC бүрхүүлээр дээврийн ус тусгаарлалтыг технологийн дагуу хийж бүрнэ. /Дулаалгын XPS хавтанг захиалагч тал нийлүүлнэ/
- Барилгын дээврийн ус хаях хоолой, дээвэрт гарсан бүх шугам хоолой, ус тусгаарлалт хийнэ.
Багц 2. Шунхлай Тауэр барилгын фасадны ажил: Дээврийн дулаалга, бетон тэгшилгээ, ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх ажил.
- Шунхлай Тауэр барилгын дээврийн дулаалгыг XPS хавтангаар зурагт тусгасны дагуу налуулга гарган дээврийг дулаална.
- Шунхлай Тауэр барилгын бетон тэгшилгээг хийнэ.
- Шунхлай Тауэр барилгын Геотекстель зөөлөвч хийж мембран PVC бүрхүүлээр дээврийн ус тусгаарлалтыг технологийн дагуу хийж бүрнэ. /Дулаалгын XPS хавтанг захиалагч тал нийлүүлнэ/
- Барилгын дээврийн ус хаях хоолой, дээвэрт гарсан бүх шугам хоолой, ус тусгаарлалт хийнэ.
Багц 3: Гаражийн барилгын ашиглалттай дээврийн ажил: Дээврийн дулаалга, бетон тэгшилгээ, ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгэх ажил.
- Гаражийн барилгын парапет цутгана.
- Дээврээс гарсан хийцлэлийг дээврийн дээд үе хүртэл өндөрлөх, шахт шугам хоолойг гаргана,
- XPS хавтангаар зурагт тусгасны дагуу налуулга гарган дээврийг дулаална.
- Дулаалгын дээр арматуртай бетон тэгшилгээг хийнэ
- Зориулалтын бат бэхийг хангах Геотекстель зөөлөвч хийж ус тусгаарлах HPDE бүрхүүлээр дээврийн ус тусгаарлалтыг технологийн дагуу хийж бүрнэ, /Дулаалгын XPS хавтанг захиалагч тал нийлүүлнэ/
- Барилгын дээврийн ус хаях хоолой, дээвэрт гарсан бүх шугам хоолой, ус тусгаарлалт хийнэ.
- Дээврийн дулаалгыг XPS хавтангаар зурагт тусгасны дагуу налуулга гарган дээврийг дулаална.
- Дээрх гурван багцын ажилд захиалагчийн нийлүүлэхээс бусад материалыг гүйцэтгэгч тал нийлүүлэхээр тооцож зардлыг тооцсон байна.
- Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ. Сонирхсон этгээд ажлын талбайтай танилцах бол урьдчилан мэдэгдэж талбайг үзэх боломжтой.
Тендерт оролцогч багцуудад болон сонгосон аль нэг багцад тендер ирүүлж болно.
2. Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Төлөвлөгдсөн барилга нь 38.50 метр өндөртэй тул оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА3.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 06 сарын 7-ны 17.00 цагийн дотор бүртгүүлэн хүлээн авна.
Тендерийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
ХУД-ийн 19-р хороо, Ээрмэлийн гудамж 28-1 барилгын талбайд
Төслийн админ О.Амарболд, утас: 91066789 и-мэйл: amarbold.o@sdec.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!