Зудад өртсөн малчин өрхүүдэд үзүүлсэн тусламжийн талаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэг(МУЗН)-ээс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ.
Энэ тухай ОУУЗУХСНХ-ны Зудын хариу арга хэмжээ хариуцсан зохицуулагч Маниш Тэвани "Энэ жилийн зудын нөхцөл байдал Монголын малчин ардад нэлээд хүндрэлийг авчирлаа. Улмаар тэдний амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлсөн.
Иймд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш үргэлжилсэн зудын гамшигт өртсөн хамгийн эмзэг бүлгийн өрх, иргэдэд ОУУЗУХСНХ болон МУЗН-ээс хүмүүнлэгийн тусламж үзүүлэн хамтран ажиллаж байна.
Хэдийгээр өргөн уудам газар нутагт тархан суурьшиж байгаа ч бид малчин айл өрхүүдэд тусламж хүргэж чадсан.
Тэдний амьжиргаанд нэн шаардлагатай малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэн ажиллалаа. Мөн сэтгэл зүйн анхны тусламжийг үзүүлсэн" хэмээв.
Тусламж үзүүлэх шалгуур үзүүлэлт:
Малчин өрхийн үндсэн шалгуур:
Нэмэлт шалгуур:
МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа "Монголын Улаан Загалмай Нийгэмлэг 2023 оны арваннэгдүгээр сарын 8-наас энэ оны тавдугаар сарын 15-ныг дуустал ажилласан байна.
Улаан Загалмай Нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжийн ажлыг зохион байгуулахдаа Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дэргэдэх улс орны хүмүүнлэгийн багтай үйл ажиллагаагаа уялдуулан явуулсан.
Тодруулбал ОУУЗУХСНХ, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, Австралийн Улаан Загалмай Нийгэмлэг, Хятадын Улаан Загалмай Нийгэмлэг, БНСУ-ын Засгийн газар, Серби улсын Засгийн газар, Европын Холбоо зэрэг холбогдох донор орнуудтай хамтран хөрөнгө босгох ажлыг зохион байгууллаа.
Дээр дурдсан шалгуур үзүүлэлтийн дагуу өнөөдрийн байдлаар 11,350 өрхөд 7.6 тэрбум төгрөгийн тусламжийг хүргэж байна. Энэ бол зудын хариу арга хэмжээний хүрээнд МУЗН, ОУУЗУХСНХ-тэй хамтран үзүүлж байгаа бидний гол тусламж юм" хэмээв.
Малчин өрхүүдэд үзүүлсэн тусламжийн дэлгэрэнгүй:
Мөн бусад донор орон буюу Тайванийн эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газар бусад хувь хүний үзүүлсэн тусламж 167.5 сая төгрөг, 500 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багцын тусламжийг үзүүлж дууслаа хэмээн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!