Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ариунболд: Энэ зун Монголд анх удаа 4К дамжуулалт хийгдэнэ

ikon.mn
2024 оны 5 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

ДДэш ТВ компанийн техник, технологийн албаны захирал Н.Ариунболдтой ярилцлаа.

- ДДэш компани сансрын технологийг ашиглан телевизийн сувгуудыг дахин дамжуулах үйлчилгээг анхлан оруулж ирсэн гэгддэг. Та компанийнхаа түүхээс товч танилцуулаач?

- ДДэш нь 2008 онд байгуулагдсан. Одоо 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үед дэд бүтэц хөгжөөгүй байсантай холбоотойгоор Улаанбаатар хот, төв, суурин газарт л кабелаар дамжуулан айл, өрхүүд телевизээр мэдээллээ авдаг байсан. Харин төв, сууринаас зайдуу байгаа иргэд сонин, шуудан, радиогоор л мэдээллээ авдаг байлаа. Энэ үед ДДэш байгуулагдаж сансрын хиймэл дагуулын технологийг ашиглан ТВ-ийн 18 сувгийг дамжуулж эхэлснээр монгол орны хаанаас ч мэдээ, мэдээллийг цагт нь авах, кино, нэвтрүүлгээ үзэх бүрэн боломжтой болсон.

Энэ үеэс 2017 оныг хүртэл БНХАУ-ын хиймэл дагуулаас дохио түрээслэн ашигладаг байсан. Тийм ч учир тавган антены хэмжээ том, гацах, дохио тасалдах асуудлууд гардаг байв. Харин 2017 онд бид Солонгосын KT SAT компанитай хамтын ажиллагааг эхлүүлж, анхны монгол улсын газар нутаг руу чиглэсэн цацраг бүхий KT SAT 5A хиймэл дагуулыг хөөргөснөөр өмнөхөөсөө хоёр дахин бага диаметртэй илүү авсаархан антентай болж, илүү олон сувгийг HD форматтай, дохио чанар сайтайгаар хүргэдэг болсон. Мөн цас, бороонд гацах, нарны нөлөөнд орох нь ч эрс багассан. Харин энэ жил бид техник технологийн сайжруулалтдаа илүү анхаарч ДДЭШ 3.0 ШИЛЖИЛТ-ийг эхлүүлээд байна.

- 3.0 шилжилт гэдэг нь яг яана гэсэн үг вэ? Хэрэглэгчдэд энэ нь хэрхэн мэдрэгдэх вэ?

- Бид энэхүү шилжилтээрээ нийт гурван том ажлыг төлөвлөөд буй. Эхнийх нь Манай Монгол инженерүүд дотооддоо хөгжүүлж буй D-Space нэртэй шинэ төлбөр, тооцооны систем. Бид хэрэглэгчдийнхээ хэрэглээг нь илүү ухаалаг, хялбар болгох үүднээс хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр ДДэш хэрэглэгчид маань бүх банкны цэс, QPay, Тoki aппликэйшнийг ашиглан төлбөрөө төлөхөөс гадна, Simple аппликэйшнаар төлбөрөө хувааж төлөх, ebarimt-аа хялбар бүртгүүлэх боломжтой болж байгаа юм.

Дараагийн ажил нь бол бид спортын томоохон арга хэмжээнүүдийг сүүлийн үеийн нягтаршилтай 4к-аар дамжуулахаар төлөвлөж байна.

Харин энэ шилжилтийн гуравдугаар үе шатад ДДэш аппликэйшн, вэбсайтынхаа UI, UX-ийг сайжруулан, илүү дэвшилтэт болгохоор төлөвлөсөн.

- 4k-аар дамжуулалт хийнэ гэж дурдлаа. Өмнө нь аль нэг компани ийм нягтаршлаар дамжуулалт хийж байсан уу?

- Хийж байгаагүй. Энэ зун Монголд анх удаа дамжуулалт хийхээр бэлтгэж байна. Бид 4к-г нэвтрүүлснээр цаашид томоохон эвентүүдийг дандаа энэ форматаар хүргэх болно. Ерөөс сансрын технологийг ашиглан телевизийн сувгуудыг дамжуулах нь тасалдалгүй, чанарын нэг түвшинд нь хадгалж дамжуулдгаараа бусдаас давуу байдаг. Ийм ч учир бид өмнө нь Ромын Пап Францис, Путин, Хятадын ерөнхий сайд Монголд айлчлахад дэлхийн бусад орнууд руу шууд, найдвартай дамжуулсан. Энэ мэт улс төрийн айлчлалуудаас гадна монголд болж буй сагс, хөлбөмбөгийн тэмцээн, спортын чухал эвентүүдийг тогтмол дамжуулдаг. Ер нь дэлхийн бусад улс орнууд ч томоохон арга хэмжээнүүдээ дандаа сансрын технологийн компаниараа дамжуулж бусад улс орон руу хүргэдэг.

зураг
 

- Яагаад заавал сансрын технологиор дамжуулагддаг юм бол?

- Юун түрүүнд илүү найдвартай, тасалдалгүй, дуу, дүрс сарних гэх мэт асуудалгүйгээр дамжуулагддаг. Мөн сүлжээний ачаалал, цахим халдлага гэх мэт асуудлууд гарахгүй. Түрүүнд дурдсанчлан спортын эвентээс гэвэл Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны Монгол-Гуам тоглолтыг Гуам руу дуу, дүрсний өндөр чанартайгаар дамжуулсан. Иймэрхүү томоохон дамжуулалтуудыг дэлхийн телепортын холбооны гишүүн байгууллагуудтай хамтарч гүйцэтгэх нь бий.

“Бид энэхүү шилжилтээрээ нийт гурван том ажлыг төлөвлөөд буй. Эхнийх нь Манай монгол инженерүүд дотооддоо хөгжүүлж буй D-Space нэртэй шинэ төлбөр, тооцооны систем. Бид хэрэглэгчдийнхээ хэрэглээг нь илүү ухаалаг, хялбар болгох үүднээс хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн”

- Тэгвэл сансрын технологийн тусламжтай телевизийн сувгууд дамжуулдаг танайхтай төстэй байгууллагуудын холбоо гэж байдаг байх нь ээ?

- Холбоо бол мэдээж байдаг. Бид бүхэн тун саяхан хиймэл дагуулын үйлчилгээ эрхэлдэг, газрын станцтай байгууллагуудын нэгдэл болох World Teleport Association (WTA)-нд албан ёсны гишүүн байгууллагаар нэгдсэн. Ингэснээр холбоонд байгаа байгууллагуудтай илүү өргөн хүрээнд харилцаа холбоотой ажиллах боломж нээгдсэн бөгөөд, манай байгууллагын олон улсын харилцаа нэг шат ахисан гэж хэлж болно. Мөн Монголд бас ийм сансрын холбоо, газрын станц байдаг юм байна гэх зэргээр бусад улсад сурталчлагдаж байгаа юм.

- Түрүүн 3.0 шилжилтийн талаар ярилаа. Энэ шилжилтээр хэрэглэгч талдаа яг ямар үнэ цэнийг өгөхөөр зорьж байгаа вэ? Дэлгэрүүлбэл?

Бид цаашид, 2008 онд байгуулагдсан цагаас хойш өдийг хүртэл ДДэш-тэй хамт байгаа хэрэглэгчдэдээ ашигласан хугацаанаас хамаарсан хөнгөлөлт, урамшууллуудыг санал болгоно. Ингэснээр цаг хугацааны явцад нэгдсэн, магадгүй одоо ч нэгдэж байгаа хэрэглэгчдээ орхино гэсэн үг мэдээж биш. Бид тэдгээр хэрэглэгчдийнхээ хэрэглээ, амьдралынх нь хэв маягт нийцсэн оновчтой урамшуулал, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр мөн ажиллаж байгаа. Техникийн талаас ч гэсэн сүүлийн үед маш олон шинэчлэлүүдийг хийж байна.

Үүн дээр нэмж хэлэхэд бид хэрэглэгчдийн хамгийн идэвхгүй цагаар буюу шөнийн 01:00-03:00 цагуудын хооронд техникийн төлөвлөгөөт ажлуудаа хийж байна. Энэ тухай мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх үед байн, байн хаалаа гэх мэтээр гомдлууд ганц нэг ирсэн. Бид илүү технологийн дэвшлүүдийг нэвтрүүлж, аюулгүй, найдвартай техникийн ажиллагааг бий болгох үүднээс төлөвлөгөөт ажлуудыг хийж, шинэчилдэг учир хэрэглэгчид маань хүлээцтэй хандаасай гэж хүсэж байна.

зураг
 

“Бид бүхэн тун саяхан хиймэл дагуулын үйлчилгээ эрхэлдэг, газрын станцтай байгууллагуудын нэгдэл болох World Teleport Association (WTA)-нд албан ёсны гишүүн байгууллагаар нэгдсэн. Ингэснээр холбоонд байгаа байгууллагуудтай илүү өргөн хүрээнд харилцаа холбоотой ажиллах боломж нээгддэг”

- ДДэш хэрэглэгчдийн зүгээс энэ шилжилтэд яаж нэгдэх вэ?

- Хэрэглэгчид маань юун түрүүнд мэдээллээ шинэчлэх шаардлагатай байгаа юм. Хувь хүнээс төхөөрөмж худалдан авсан, админ дугаар нь өөрчлөгдсөн гэх мэт маш олон шалтгаанаас үүдэн хэрэглэгчийн мэдээлэл манай системд алдаатай бүртгэгдсэн байдаг. Иймд мэдээллээ үнэн, зөв шинэчилснээр наад зах нь манай төлбөрийн системийг ашиглан багцаа сунгахад ямар нэгэн асуудал үүсэхгүй юм. Мөн зөвхөн өөрийн тань хэрэглээнд нийцсэн ухаалаг үйлчилгээ, урамшуулал, хөнгөлөлтүүдийг цаг хугацаанд нь авах давуу талтай. Бид хэрэглэгчдээ мэдээллээ шинэчлэхэд нь хялбар байлгах үүднээс ДДэш-ийн пэйжийн чатботоор мэдээллээ шинэчлэх боломжийг бий болгосон.

“Бид цаашид 2008 онд байгуулагдсан цагаас хойш өдийг хүртэл ДДэш-тэй хамт байгаа хэрэглэгчдэдээ ашигласан хугацаанаас хамаарсан хөнгөлөлт, урамшууллуудыг санал болгоно”

- Жишээ нь би жилийн дөрвөн улиралд бус зөвхөн зун л лагер дээрээ ДДэш хэрэглэдэг, ашиглаад 3 жил болж байгаа гэвэл надад яг ямар хөнгөлөлт, урамшууллыг санал болгох вэ?

- Тэгэхлээр зуслангийн хэрэглэгчид бол жилдээ гурваас дөрвөн сар л манай бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг. Иймд бид энэ зун хэрэглэгчдэдээ зориулж цөөн сарын багцын хөнгөлөлтийг гаргасан. Жишээ нь, Зуслан дээр үр хүүхэд, аав ээжтэйгээ гэр бүлээрээ очдог учир хүүхдийн, гэр бүлийн болон HBO-ийн кино сувгуудтай, спортын бүхий л тоглолтуудыг үзэх боломжтой Premier Sports Network (PSN)-ийг багтаасан SUPER багцдаа хөнгөлөлттэй урамшууллыг зарласан байгаа.

Мөн  шинэ хэрэглэгч нартаа зориулан багц төхөөрөмжийг хямдралтай үнээр авахаас гадна нэмээд SUPER багцын 3 сарын эрх болон кино, контент, тоглолтуудыг түрээслэн үзэх боломжтой cashback-ийг давхар олгоно. Зуслангийн хэрэглэгчид маань салбараар тэр бүр үйлчлүүлээд байх цаг зав тааруу учир бид зуслангийн замд ойр салбаруудыг нээхээс гадна Shoppy.mn болон DDishtv.mn вэбсайтуудаар захиалан, гэртээ хүргүүлээд авах боломжуудыг бүрдүүлсэн. Мөн үндсэн багцын урамшууллаа Toki, DDISH аппликэйшнээр маш хялбараар сунгаж болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.