Монгол Улсын Ууган үйлдвэр "Сүү" ХК өнгөрөгч 2023 оноос эхлэн өсвөрийн шатарчдыг дэмжих зорилгоор Монголын Шатрын холбоо, "Босоо Ноён" шатрын клубтэй хамтран хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Сүү" Хувьцаат Компанийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн.
Монголын хамгийн өндөр шагналын сантай гэгдэх тус тэмцээн оролцогчдын чансаагаараа улсдаа дээгүүр тооцогдож байгааг шатар сонирхогчид болон шатрын спортын мэргэжилтнүүд онцолж байна.
2024 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд 3 өдрийн турш нийт 5 насны 10 ангилалд 600 гаруй тамирчид маань оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээн маань жил ирэх тусам зохион байгуулалтаа өндөрсгөн олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Өсвөрийн шатарчин бүрийн хүсэн хүлээсэн энэхүү тэмцээнд нийт 15 аймаг, алслагдсан 3 дүүргээс тамирчид маань зорин ирж оролцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!