Уншиж байна ...

Зам тээврийн ослын нөхцөл байдалд Герман улстай хамтарч дүн шинжилгээ хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Олон улсын тээврийн форум 2024" дээд хэмжээний уулзалт ХБНГУ-ын Лайфциг хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг баталсан байна.

Ингэснээр Монгол Улсын мэргэшсэн жолооч нарт Герман улсад мэргэжлээрээ дадлагажих, ажиллах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн жолоочийн мэргэшлийг тус улсын стандартад нийцүүлэх, мэргэжилтнүүдийг Нийдэрзаксэн муж улсын Тээврийн нийгэмлэгийн боловсролын төв дээр чадавхжуулах сургалтад хамруулах, сургагч багш бэлтгэнэ.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооны сургалт, жолоочийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, техник, хамгаалалтын тоноглолын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрчээ.