ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Рафа хотод довтлохдоо алдаа гаргаж, энгийн номхон иргэдийн амийг хөнөөснөө Израилийн ерөнхий сайд хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Газын зурвасын Рафа хотод довтлохдоо “эмгэнэлтэй алдаа” гаргаж, энгийн номхон иргэдийн амийг хөнөөснөө Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр буюу Даваа гарагт хүлээн зөвшөөрчээ.

Ням гарагийн шөнө Израилийн арми Рафа хотод агаараас довтлохдоо Палестины дүрвэгчдийн хуаранг галдан шатаасны улмаас 45 хүний амь үрэгдсэн юм.

Өчигдөр Израилийн парламентад хандаж үг хэлэхдээ Нетаньяху “Хэдийгээр гэм зэмгүй энгийн иргэдийг хохироохгүйн тулд бид бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ч өнгөрсөн шөнө эмгэнэлтэй алдаа гаргалаа. Бодлогынхоо дагуу бид уг хэргийг мөрдөн шалгаж, дүгнэлт гаргах болно” гэж мэдэгджээ.

Израиль улс энгийн номхон иргэдийг хохироохоос сэргийлэхийн тулд боломжит бүх арга хэмжээг авах ёстойг АНУ анхааруулсан байна.

“Юу болсныг үнэлж цэгнэхийн тулд бид Израилийн зэвсэгт хүчин болон түншүүдтэйгээ газар дээр нь идэвхтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн шөнө олон арван гэм зэмгүй палестинчуудын аминд хүрсэн Израилийн армийн байлдааны ажиллагааны дараах аймшигтай дүр зураг бидний зүрхийг шимшрүүлж байна” гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Цохилтын улмаас хамгийн цөөндөө 45 хүний амь үрэгдсэнийг Газын эрүүл мэндийн яам, Палестины Улаан Хавирган Сар нийгэмлэг мэдээлсэн байна.

Амь үрэгдэгсдийн 12 нь эмэгтэй, найм нь хүүхэд, гурав нь ахмад настан байсныг тогтоожээ. Таних аргагүй болтол шатсан өөр гурван хүний цогцос олдсон тухай бас мэдээлсэн байна.

Египет улстай залгаа Газын зурвасын өмнөд хил дээр оршдог Рафа боомт хотод одоо нэг сая гаруй хүн амьдарч байгаа. Энэ нь Газын нийт хүн амын тал орчим хувь бөгөөд нэлээд хэсэг нь Газын зурвасын бусад хэсгээс дүрвэж ирсэн хүмүүс юм.

Нетаньяхугийн засгийн газар Хамас зэвсэгт байгууллагын сүүлчийн анги нэгжүүд одоо Рафад үүрлэж байгаа гэж үзээд тэднийг бүрэн устгах зорилт тавьж байгаа.

Ням гарагт Хамасын ангиуд Рафа хотоос Израилийн хүн ам шигүү суурьшсан төв бүсийн Тель-Авив хот руу пуужингууд харвасан ч ямар нэг хохирол учруулж чадаагүй юм.

Дайтагч талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулахад зуучилж буй Катар улсын эрх баригчид Рафа хотод өгсөн агаарын цохилт яриа хэлэлцээг төвөгтэй болгож байгааг мэдэгджээ.

Израиль улс Газын зурваст “геноцид үйлдэж байна” гэсэн гомдлыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гаргасны дагуу Гааг хот дахь Олон Улсын Шүүх өнгөрсөн долоо хоногт Рафа дахь байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаардсан шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэр хууль эрх зүйн чадамжгүй юм.

Үүнээс гадна Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн ахлах прокурор Газын зурваст үргэлжилж буй дайны гэмт хэрэгтэй холбогдуулан Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, батлан хамгаалахын сайд Йоав Галант болон Хамасын гурван удирдагчийг баривчлах хүсэлт гаргаад байгаа.

Гэмт хэрэгт холбогдогчийг тухайн улс “зохих ёсоор яллах боломжгүй, эсвэл хүсэхгүй байна” гэсэн тохиолдолд л Олон Улсын Эрүүгийн Шүүх хөндлөнгөөс оролцдог юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
БУРУУ
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.77] 2024/5/31
Израил улс үр хойчдоо улам их дайсан бэлдэж байна
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.141] 2024/5/28
Израйлийн фашист, нацист, террорист хүүхдийн алуурчин арми дахиад л баахан хүн хядчихаад алдаа гарлаал гэж чаажына. Барууны иргэд израйлийн хядлагыг эсэргүүцэн жагсдаг ч оросын дайныг огт эсэргүүцдэггүй л юм даа. Барууны нө ваарчууд бүх дайныг дайн гэж хардаг харин манай нө ваарчууд ганцхан орос, украйны дайныг л дайн гэж хардаг. Халхын голын дайныг хүртэл дайн биш хилийн маргаан гэж гуцдаг гарууд ш дээ. Майнайхтай хиллэдэггүй арлын япон манайхтай хилийн маргаан хийнэ ч гэж юу байхав.
5 | 1 Хариулах
Зочин [91.208.75.156] 2024/5/28
Хамасыг ороzуудтайн хамт устга ура ура ура.
2 | 5 Хариулах
Зочин [202.55.188.97] 2024/5/29
teneg erliiz mal ve
3 | 0 Хариулах
Зочин [103.212.117.70] 2024/5/28
Amerkiin esreg temtsesen ard tumen bolgon terrorist oron. amerik l ene delhiig zahirch baih estoi ymshig bgam, hen negen eh orniihoo tuluu amerkiin esreg dugarlaa l bol ter hun terrorist
6 | 0 Хариулах
💩 [66.181.180.150] 2024/5/28
HUJAA SHEESNUUD MONGOLIACHUUDIG USTAGAJ BAINA,
0 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.190.207] 2024/5/28
Израйл сөнөх болно
5 | 1 Хариулах
Зочин [107.122.177.73] 2024/5/28
наана нь МАН сөнөх байх шүү…
0 | 2 Хариулах
Choir [54.36.175.24] 2024/5/28
Жүүд зионууд шүтэгчидэд хэлээл бсан сануулаал бсан даа. Энэ хямрал удаан үргэлжилэх болно зионууд тийм хурдан барчихгүй зүйл гэж. Тэгтэл шалаанкаар ус цутгаад, танкаараа дайраад дуусгачих л юм яриад бсан муусайн тархинууд хаха
2 | 2 Хариулах
Зочин [172.59.189.247] 2024/5/28
Putler dain bish nusgai ajillgaa gd bgaa tegheer ene bol genotsed bish
0 | 2 Хариулах
Зочин [103.212.118.172] 2024/5/28
Chi ch erhii huruu shig boovni bosohgui uedee ene bol sulral bich geed zogsoj baidag baih tee kk
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.170] 2024/5/28
Ха ха, энэ Цахал гэж зэвсэггүй, хөл нүцгэн гаруудад эр бяраа гаргадаг хөгийн арми байна аа. Тийм л их сүрхий юм бол оросууд шиг армийг нь тусад нь гаргаж байгаад үзчихгүй. 20 мянган Хамасын дайчдыг бардаггүй, хоморгонд нь 37 мянган хүүхэд, эмэгтэйчүүдийг алчихаад шижим ч үгүй сууж байдаг. Онигоо, онигоо.
10 | 3 Хариулах
Зочин [122.201.31.130] 2024/5/28
Хамасууд авгайхаа салтаан дор бүр алны нүхэнд нь нуугдаад алуулж байна гэсэн
2 | 5 Хариулах
Зочин [172.59.189.247] 2024/5/28
Tusad ni vzii geheer bvgd nvhend orood nuugdaad baihaar yahuu
1 | 3 Хариулах
CAPSLOCK [139.5.217.18] 2024/5/28
МАНАЙ АНУСИКУУД ЧИМЭЭГҮЙЛ БАЙГААД БАЙГАА ЮМ ДАА. БАРАГ ХОХЬ НЬ ГЭЭД БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ ТЭ ? ХАХА ИНЭЭДТЭЙ СДАКУУД ШҮҮ
6 | 1 Хариулах
Бадарч тахар [103.57.92.248] 2024/5/28
Рафахт цохилт өгсөн цэргүүдээ Нётаннахуу өөрөө өчигдөр мёдалиар шагнасан ! Бөөгнөрсөн сая хүн амаас яасан цөөхөн үхдэг юм гээд уурласан !
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.130] 2024/5/28
Мёдал гэж юм бас өгдөг юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.213] 2024/5/28
Палестинчууд Хамасын дайчидаа өөрсдөө л устгадаггүй юм бол гэм нүглийг нь үүрсээр байх болно. Зурсан зураг, төрсөн төөрөг юмаа.
2 | 3 Хариулах
Зочин [192.42.116.183] 2024/5/28
Nowar гэж хуцалддаг нохдууд Израйлийн геницод алан хядлагыг дайн биш гэж хуцдаг гадны гар хөл урвагчууд
8 | 3 Хариулах
Зочин [202.126.88.213] 2024/5/28
Ялагчийг хэн ч шүүдэггүй юм ха ха ха. Тэд Хамасыг дэмжиж өсгөн бойжуулж үзэн ядалтаар хүмүүжүүлсэнийхээ шанг хүртэх ёстой. Ямар ард түмэн байна тийм удирдагч байдаг. Удирдагчынхаа нүгэлийг ард түмэн нь үүрдэг нь эртнээс нааш олон мянга дахин түүх нотолчихсон тавилан юм даа
4 | 7 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/5/30
Хэн ялаад бгаа юм. Одоогоор ялагч тодрох яагаа ч үгүй бна даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.214] 2024/5/28
Хуц нохой минь
2 | 4 Хариулах
Зочин [103.212.118.172] 2024/5/28
Ikon onoodor yamar zanni hodlood gaziin medee tavibaa gants yseg ch tavidaggui sait shuu dee uulni
3 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/5/28
Хаалтын гэрээнийх нь хугацаа дууссан. 😂😂😂
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.181] 2024/5/28
36 мянган хүүхэд эмэгтэйчүүд. Геноцид ид дундаа явж байхад nowar чид, "хүмүүнлэг" барууны улсуудын улстөрчид хаана байна?
8 | 2 Хариулах
Зочин [103.212.118.172] 2024/5/28
Nowar geed baisan golognuud chin zugeer l baruund taalagdaj sanhuujilt avah gesen zallitai garuud chdee
4 | 2 Хариулах
Зочин [95.99.118.211] 2024/5/28
anu is israiliig buruutgaad ehleh tsagt no-warchuud dahij garch irne baih.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.172] 2024/5/28
Tanil arga bna amerik bas yag ingej heldeg shavin bagchiinhaa ygiig sain dagaj bna anduursan bna geed boloo
3 | 0 Хариулах
chadjiigaa iomand arga algooo [66.181.178.222] 2024/5/28
manai 200n general sudalj l bdg bhdoo
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/5/28
Алдаа. Тэгээд л болоо юу?
6 | 0 Хариулах
Зочин [107.122.177.73] 2024/5/28
Наад асуултаа ХАМАС-ын алан хядагчдаас асуу л даа
1 | 5 Хариулах
Зочин [103.212.117.70] 2024/5/28
hamas bol eh ornoo hamgaalj bga daichid . eh ornoo hamgaalhaar terrorist bolchidog sonin shuu
1 | 1 Хариулах
Зочин [66.181.176.230] 2024/5/28
No war
3 | 0 Хариулах
Зочин [185.220.100.244] 2024/5/28
Израиль улс Газын зурваст “геноцид үйлдэж байна” гэсэн гомдлыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гаргасны дагуу Гааг хот дахь Олон Улсын Шүүх өнгөрсөн долоо хоногт Рафа дахь байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаардсан шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэр хууль эрх зүйн чадамжгүй юм. Гэнээ УяаХуяа тролл шаахайнуудаа!
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.172] 2024/5/28
Ukrainii huuhed nuulgesen geel baruuniihan chin uilj hailaal hunii erh yrial baisan chin gazad huuhediig hyadsan chin duv duugui demjdeg bna shde
13 | 1 Хариулах
Зочин [103.212.118.172] 2024/5/28
Amerik pasduugiin hudlaa shaaj bgaag harj bgaa biz bidnii zurhiig shimiruulj bna gej shaasanaa zevsegiin tuslamj uzuuleed naaduulaa alaad og geed shaasan amerik iim lalariin uls
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.223] 2024/5/28
34 мянган Палестины энгийн иргэд, үүнээс 15 мянга нь хүүхэд. Тэрийгээ ярьдаггүй.
8 | 1 Хариулах
Зочин [89.187.190.150] 2024/5/28
ТЭГЭЭД ЯВЖ АМИА ХОРЛОДОГГҮЙ ЮМУУ? ЭСВЭЛ АЛДАА ГАРГАСАНДАА ДОТРОО ДУРТАЙ БАЙНА УУ? ЭНЭ БОЛ ОРЧИН ҮЕИЙН ФАШИЗМ ЮМ.
7 | 1 Хариулах