Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний IV дэлгүүрээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын засвар эхлэх хугацааг нэг өдрөөр хойшлуулав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:57 2024/05/27

Хүнсний IV дэлгүүрээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх зам засварын ажлыг тавдугаар сарын 28-ний 04:00 цагт эхлүүлэхээр төлөвлөсөн байсан ч нэг өдрөөр хойшлуулахаар болсон байна. 

Тодруулбал тус замыг тавдугаар сарын 29-ний 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болжээ.

10:35 2024/05/27

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний IV дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 28-ны 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон хэвтээ тэмдэглэгээг хийх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.