Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос томилсон Ажлын хэсэг хүлээн авч байна.
Нам, эвслээс нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэж өгөх учир 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдөр тодорхой хуваарьт цагуудад баримт бичиг хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Ажлын хэсэгт 2024 оны тавдугаар сарын 24-ний байдлаар
Түүнчлэн 35 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлэв гэж СЕХ-ноос мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!