Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанкны 2023 оны тогтвортой хөгжлийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк Тогтвортой хөгжлийн тайлангаараа дамжуулж 2023 онд хэрэгжүүлсэн санхүүгийн бус олон талт үйл ажиллагааны стратеги, тогтвортой хөгжлийн санаачилга, үр дүн, ололт амжилтаа тайлагнаж байна.

Энэхүү тайлан нь Даян дэлхийн ил тод тайлагнал (GRI), Тогтвортой хөгжлийн нягтлан бодох стандартын зөвлөлийн (SASB) стандартууд, Уур амьсгалтай холбоотой санхүүгийн тодруулга хийх ажлын хэсэг (TCFD) зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Тогтвортой хөгжлийн удирдамжуудын шаардлагыг хангасан болно.

ХасБанк өөрийн үйл ажиллагааны явцад нийгэм, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг хэмжиж, хянах зорилгоор мэдээллийг тогтмол цуглуулж, өгөгдлийн сан үүсгэдэг бөгөөд эрчим хүч, түлш, усны хэмнэлттэй хэрэглээг дэмжин, цаасны хэрэглээг багасгаж, мөн хог хаягдлаа зөв зохицуулах зэргээр байгаль орчинд үзүүлж буй шууд болон шууд бус сөрөг нөлөөллөө бууруулах арга хэмжээнүүдийг дотооддоо авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2023 онд ХасБанкны ялгаруулсан нүүрстөрөгчийн хэмжээг хамрах хүрээ (scope 1, scope 2)-ээр тооцоолсноо тайлагнавал:

зураг
 

ХасБанк үүсгэн байгуулагдсан цагаасаа буюу 2001 оноос эхлэн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасны дагуу нийгэм, байгаль орчны үнэт зүйлсийг бизнесийн стратеги, үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ тусгаж, алхам тутамдаа мөрдөж ирсэн.

2023 онд бид уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг удирдах засаглалын бүтцийг бий болгож, Парисын хэлэлцээрт нийцүүлэн уур амьсгалын эрсдэлийн шилжилтийн төлөвлөгөөгөө боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө батлууллаа. Цаашид бид хөрөнгө оруулалт болон Монгол Улсын эдийн засагт тогтвортой хөгжлийг бий болгохын тулд олон улсын агентлагууд, банк санхүүгийн салбарын түншүүд, зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх болно.

Дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцана уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.