Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганболд: Марафоны таван километрт гүйх оролцогчдын бүртгэл үргэлжилж байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Улаанбаатар марафон 2024" арга хэмжээг зохион байгуулах талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд мэдээлэл хийлээ. 

Тавдугаар сарын 25-нд Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлэх олон улсын марафон гүйлтийн бэлтгэл ажлын тухай тэрбээр дараах мэдээллийг хэлсэн юм. 

Энэ тухай "Олон улсын марафон гүйлтийн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. 

Дөрвөн дэд ажлын хэсгийнхэн хуралдаж, ажлаа төлөвлөөд марафон гүйлтийг тавдугаар сарын 25-нд зохион байгуулах ажил бэлэн болсон. 

Одоогийн байдлаар таван километрт гүйх оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Харин бусад гүйлтийн зайн бүртгэл тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдсан.

Марафон гүйлтийн

  • 500, 800 метрт тусгай олимпын төрлөөр гүйнэ. 
  • 1,500 метр нь гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн хоёр ангилалтай.
  • Таван километр нь 12-17 насны Ерөнхий Боловсролын Сургуулийн хүүхдүүдэд зориулсан зай.

Мөн нийт иргэнд зориулсан эрүүл мэндийн гүйлтийн ангиллууд багтаж байгаа.

10 километрт 18-аас дээш насны иргэд гүйх боломжтой. Харин 21 километрийг дотор нь гурван насны ангилалтайгаар зохион байгуулна. 

Хамгийн сүүлд 42 километр буюу холын зайн гүйлтэд гадаад, дотоодын мэргэжлийн тамирчид гүйх юм" гэлээ.