Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын хүүхнүүдийн гомдол

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ өчигдөр тодрууллаа. Гэвч намуудын нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа олон хүнийг гомдоов. Ялангуяа Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооноос гаргасан шийдвэр олон эмэгтэйн гомдлыг төрүүлжээ. 

Жиргээч Ц.Уянга тэдгээр гомдогсдын нэг. Учир нь түүний нэр дэвшихээр тойглож явсан Хан-Уул дүүргээс нь Сонгинохайрхан дүүрэг рүү "цөлчихсөн" байна. Түүний оронд Хан-Уул дүүрэгт сэтгүүлч Ч.Лодойсамбууг нэр дэвшүүлэх болсныг АН-аас мэдэгдсэн. Үүнд нь бухимдсан Ц.Уянга сошиалд ийнхүү бичжээ. 

Харин УИХ-ын гишүүн асан Г.Уянгын дээр бичсэн Ц.Уянгад тойргоо алдсан "хохирогч". Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан ч түүний тойргийг нэр нэгтэд нь өгөөд тойрог ч үгүй, жагсаалт ч үгүй үлдээсэн байна. Тиймээс Г.Уянга намын даргаасаа  16 сая төгрөг нэхэмжилжээ.

 

Усалж явсан тойргийг нь булааж өөр тийш нь цөлөх бага хэрэг. Нэр дэвшигчдийг тодруулах хуралдааны танхимын тайзан дээрээс хүүхэд шиг өргүүлээд "хөөгдсөн" эмэгтэй ч байна. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа энэ талаар "Хурлын дарга, намын удирдлага нь хуйвалдааны жагсаалтаа аваад зугтаасан хоосон зааланд чин сэтгэлээсээ дэмжиж, харамсаж байсан журмын олон нөхөд та нартаа маш их баярлалаа. Өнөөдөр ямар ч санал хураалт, нэр дэвшүүлэлт болоогүй, ийм л хурал болов. АН ийм болтлоо дампуурахыг харах үнэхээр гунигтай байлаа" гэж бичээд тойрогт нэр дэвших мандаттайгаа үлдсэн. 

https://www.facebook.com/reel/780211214201883

АН-ын хүүхнүүдээс олон нийтэд хамгийн боломжийн байдлаар танигдсан Х.Номингэрэл жагсаалтаас хасагдав. Түүний нэр намын жагсаалтад дээгүүр бичигдэх таамаг байсан ч унтаад сэрэхэд нь зүүд мэт сарнисан байжээ.