ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Зураач Р.Батцэнгэл сүүлчийн амьсгаагаа таттал "Хүннү товчоо" ном дээрээ ажиллаж байгаад тэнгэрийн ивээлд одлоо"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 20
ikon.mn
Зураг зураг
Монголын Нууц Товчоог Дэлхийд Түгээе Сан

Зураач, эх зохиогч, "Монголын нууц товчоог дэлхийд түгээе" сангийн тэргүүн, цуцашгүй бүтээлч эрхэм хүмүүн Рэнцэнгийн Батцэнгэл 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр тэнгэрт дэвшлээ.

Насан багаасаа Монголын урлаг соёл, өв соёлд шимтэн ухамсарт амьдралаа эх түүх, дээдсийн уламжлал, соёлыг дэлхийн олон үндэстэнд сурталчлах, түгээх үйлсийг манлайлан хэрэгжүүлэхэд зориулсан авьяаслаг уран бүтээлч, жинхэнэ эх оронч явсан Р.Батцэнгэлийн замнал бидний хайр талархал, бахдал бишрэл, үлгэр дуурайл болон үлдэж байна.

2014 оноос өнөөдрийг хүртэл "Монголын нууц товчоо" түгээмэл эх номыг англи, орос, франц, казах, япон, солонгос, унгар, хятад, кирилл монгол, монгол бичиг зэрэг 10 хэл, бичгээр хэвлүүлж, тун удахгүй герман хэл дээрх хувилбар нь гарах гэж байна. Энэ бүтээл нь 2022 оны "Мөнгөн мод" оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолын "Шилдэг ном хэвлэл" шагналыг хүртсэн юм.

2023 онд бүтээсэн "Морин хуурын дууль" ном нь мөн олон хэл дээр хэвлэгдэн дэлхийн монголчууд, монголын түүх соёлд хайртай хүмүүсийн хүртээл болсон юм. Тэрээр сүүлчийн амьсгаагаа таттал бүтээлч сэтгэхүйгээ хадгалан "Хүннү товчоо" ном дээрээ ажиллаж байгаад тэнгэрийн ивээлд одлоо.

Алтан ургийн хэлхээ болон мэндэлснийхээ үйл учрыг гүйцээн, өвгөдийн түүхийг дээдлэн биширч, утга учиртай, бүтээл дүүрэн, гэгээн сайхан амьдарч туурвиж, чин сэтгэлийг барьсанд тань баярлалаа. Таныг үүрд дурсаж, бахархаж явах болно, бид.

Амгалан нойрс доо. Энх хутгийг олох болтугай.

Гэр бүл, ах дүүс, анд нөхөд, хамтран ажиллагсад, дэмжин туслагсад түүнийг таньдаг мэддэг хэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Уран бүтээлийг нь бүх талаар дэмжиж байдаг монголын өв соёлыг хайрлан хүндэтгэдэг, дэмжин дэлгэрүүлдэг бүх хүнд талархал дэвшүүлье.

Түүний бидэнд үлдээсэн өв:

  • "Монголын нууц товчоо түгээмэл эх" 3 цуврал ном
  • "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимейшн кино
  • "Алтан ургийн домгийн чуулган" уран бүтээлийн үзэсгэлэн
  • "Ардчиллын түүчээ - МоАХ" улс төрчдийн бүлэг хөрөг
  • "Тусгаар тогтнолын төлөөх 70 жил" улс төрчдийн бүлэг хөрөг
  • "Морин хуурын дууль" ном (монгол, англи)
  • "Хүннү товчоо" ном (монгол, англи)

 

Эх сурвалж: Монголын Нууц Товчоог Дэлхийд Түгээе Сан

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
72
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.217] 2024/5/23
Сүүлчийн амьсгаагаа таттал гэж юу бичээд байгаа юм бэ? Үгийн сонголтоо зөв хийх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.36] 2024/5/22
сайн төрөл олох болтугай ум ма ни бад ми хум
0 | 0 Хариулах
Jariga.mn [103.71.101.251] 2024/5/22
Наад Тэнгэрт дэвшлээ Ум сайн амгалан хоёроо яах гэж нас нөгчсөн хүний эмгэнэл доор бичээд байдаг юм шаал өөр агуулгатай үг гэж хэд бичүүлэх гэсэн жиргээчид вэ
0 | 0 Хариулах
123 [202.55.188.118] 2024/5/22
Эрхэмээ буддын ёсонд хүн, амьтан дахин төрдөг гэдэг. Зовлонгоос салах тухай сургаалаас л тэгж ойлгож бгаа. Та болохгүй тухай намайг сэнхэртэл сургаалаа айлдана уу.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.205] 2024/5/21
Ум сайн амгалан болог. Сайн хутгийг олж дараа төрөлдөө сайхан Монгол орондоо эргэж төрөөрэй!
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.28] 2024/5/21
Гүн эмгэнэл илэрхийлье Ум ма ни бад мэ хум
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.215] 2024/5/21
Үйл хэрэг нь мөнхрөх болтугай. Ум ма ни бад мэ хум
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.7] 2024/5/20
Ум ма ни бад мэ хум. Ум сайн амгалан нойрсдоо.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.16] 2024/5/20
бүтээлээс нь нийтлээд сайхан дурсчмаар л юм байна
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.137] 2024/5/20
Ум мани бадми хум
1 | 0 Хариулах
Zochin [139.5.219.25] 2024/5/20
Iim humuus l jinhene eh oronchid bdag yum sh dee. Chimeegui baatruud. Um amgalan orshig
3 | 0 Хариулах
Зочин [103.167.134.220] 2024/5/20
Амгалан нойрс доо. Энх хутгийг олох болтугай!
2 | 0 Хариулах
зочин [66.181.161.22] 2024/5/20
УМ САЙН АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ 😰😰😰😰😰
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.165] 2024/5/20
Архи уухаар элгээр үхдэг гэж юу бичээд байдаг юм бол доо. Хүний үхлээр доог тохуу хийх ямар хэрэг байна даа
1 | 0 Хариулах
З [202.9.40.77] 2024/5/20
Сайн нь муусайн нүүрсчид ждү дархан цаазат газрыг луйвардаж авагчид иргэдиин боломжииг тоногчид нам дагаж хагартлаа баяжсаарл иргэдиин автобусыг хуучнаар солигсод нүгэл бузрууд сонгуулд дэшинч гэх шиг бүү мэд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.142] 2024/5/20
Бүтээлийн хандив өгсөн буянтай хүмүүс хир олон байдаг бол.Баярласан сэтгэлийн илэрхийлэл ч юм уу, ямар нэг мэдээлэл гарахгүй юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.171] 2024/5/20
Ум ма ни бадмэ хум. Сайн төрлийг олох болтугай
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/5/20
Тэнгэр минь
2 | 0 Хариулах
Зочин [103.94.181.14] 2024/5/20
Диваажинд очжээ хөөрхий. Их ч зовоосон доо МАН хүүрнүүд ковидын үеэр эх оронд нь ирүүлэхгүй, эмчлэгдээд ирж байхад нь хориод, болохгүй хоол өгөөд. Адгийн шаарнууд МАН
7 | 2 Хариулах
Зочин [202.9.46.156] 2024/5/20
Монголчууд хөгшин залуугүй олноороо нас барцгааж байна.
1 | 0 Хариулах
Батаа [211.36.175.179] 2024/5/22
Яагаад
0 | 0 Хариулах
Лалрын онцгой комиссд хамаатай шүү [103.79.156.16] 2024/5/20
Энэ мэт хийсэн юмтай хэлэх үгтэй хүмүүсээ корона гэж шааж хилийн гадна үлдээж байсан гэхээр лалрын комуннист улс юм даа
6 | 2 Хариулах
Зочин [103.168.34.181] 2024/5/20
Хүнсний аюулгүй байдлаа бүрэн алдсанаас, хорт хийгээр амьсгалсанаас өмөн үүгээр Дэлхийд N1 т орлоо Монголчууд.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.67] 2024/5/20
Тэр коронагийн үеэр нутагтаа ирэх гэсэн энэ хүнийг зовоож бсн онцгой комисс гээчид ажилладаг гарууд бол хүн биш хүн төрхтэй албин чөтгөрүүд юм бнлээ
4 | 0 Хариулах
тэнгэр таалаагүй юу [109.70.100.68] 2024/5/20
Хэтэрхий их тэнгэрийн оюун санаанаас зөрж буруу зөрүү мэдээлэл өгөөд байвал бас эртхээн эргүүлээд татчихдаг хуультай битгий хүмүүсийг худал мэдээлэл тарааж тойрогдуулаад бай гэсэн ч байж болно. Мухар сүсэг гээд ороод ирэх нөхдөд залууч гэсэн осол аваараар үхчихдэг юм шүү.
0 | 0 Хариулах
Зочин [220.68.243.96] 2024/5/20
Өмнөх ярилцлагуудыг нь сөхөөд уншиж чадахгүй, араас нь маань хэлчихэж чадахгүй бол энд хуцалдахийн хэрэг юун. Зөөлөн эдийн хорт хавдараар удаан өвдөж байгаад та муусайнуудаас хэтэрхий ихийг хийж бүтээсээр одлоо
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.169] 2024/5/20
Манайхны анагаахын систем үнэхээр муу байна. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.169] 2024/5/20
Хүн зүгээр байж байгаад маш амархан өвддөг юм байна. Жил алгасахгүй л үзүүлж байх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.242] 2024/5/20
Bi olon jil arhi uusan tegehdee hool undtai uudag ulun tsarailaad hyamdhan arhi deerni ooh tostoi hool ideheer hurdan chadrana
0 | 3 Хариулах
Зочин [66.181.187.16] 2024/5/20
эрүүл бол бараг яах ч үгүй
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.33] 2024/5/20
АРХИ ЧИ ЛОНХОН ДОТОРХ ТАХАЛ! АРХИ ЧИ АМЬДРАЛ ЖАРГАЛД ИНЭЭЖ ИРДЭГ ДАЙСАН!
2 | 1 Хариулах
[203.98.76.249] 2024/5/20
Чойном ч тэгж хэлээгүй байгааг бодоход чи буруу л чичиж байна
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.33] 2024/5/20
ХҮН НАС БАРАХ НЬ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛД ОЧИЖ БУЙ ХЭРЭГ ҮҮ АЙКӨӨНӨӨ? ТЭГЭХЭЭР ТАЛИЙГЧИЙГ ДУРСАН ГАШУУДАХ БИШ БАЯРЛАН ХӨГЖИМӨӨР ЮМ БИШҮҮ АЙКӨӨНӨӨ?
1 | 2 Хариулах
Зочин [103.168.34.181] 2024/5/20
Одоо архийг хаяцгаая Монголчуудаа.
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.33] 2024/5/20
БИ ХЭЗЭЭ ЧАДРАХ ЮМ БОЛ ДӨӨ!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.44] 2024/5/20
chi zugeer ter orosoo l yari ene chamd hamaagui sedev.
0 | 2 Хариулах
Зочин [202.126.91.155] 2024/5/20
Ум ма ни бад мэ хум. Сайхан Монгол орондоо эргэн төрөөрэй та. (Гунигтай байна.)
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.131] 2024/5/20
Онцгой авьястай алдартнууд үхээд байгаа нь нэг л сэжигтэй байна. Бодвол бас л элэгээр үхээ биз Айиаар юм аа
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.33] 2024/5/20
ЭЛЭГ БОЛ АРХИНААС Л БОЛДОГ ЮМ!
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.33] 2024/5/20
МАНЬ ЧИНЬ Ч БАС ҮХТЛЭЭ КОММИ БИЧСЭЭР ЧАДРАХ БАЙХ ДАА! АРХИ БАГА УУ!
3 | 3 Хариулах
llsll [202.126.90.171] 2024/5/20
cham shig llruud hurdan uhej duusaasai
1 | 3 Хариулах