Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмад настны тухай хуульд хувийн хэвшил өндөр настны асрамжийн газар ажиллуулж болох өөрчлөлтийг тусгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:15 2024/05/16

Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх болов. 

Үргэлжлүүлэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/s5iSYa5B4G/

12:58 2024/05/16

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар 300 гаруй өндөр настан Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт асруулж байгаа. Гэтэл хэрэгцээ маш их байгаа. Тийм учраас хувийн хэвшил ахмад настныг асрах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх, хамтрах, үүнийхээ хүрээнд дэмжлэг авах тухай заалтуудыг оруулсан нь энэ хуулийн төслийн том давуу тал юм.

Мөн ахмад настнуудыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах асуудлыг тусгасан. Түүнчлэн тухайн иргэн 65 нас хүрээгүй байхад нь хүчээр тэтгэвэрт гаргах асуудлыг хуулиар хориглосон. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд цалингаа сараар, өдрөөр, цагаар авах уу гэдэг шийдлийг нээлттэй заасан" гэв. 

13:15 2024/05/16

Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх болов. 

Үргэлжлүүлэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/s5iSYa5B4G/