Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Аюурсайхаан, миний хөгшин ирэх арваннэгэн сард гарчих гэж байгаа юм шиг ял өгсөн

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:38 2024/05/16

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1849819248772311

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Цагаан хадны боомт дээр 29-хөн км газарт 60 сая төгрөгөөр нүүрс тээвэр хийж байгаа талаар би өмнө нь мэдээлж байсан. Түүнээс 3-4 сарын дараа тэр тээвэр 120 сая төгрөг болсон. Анх гурван сая төгрөгөөр хийдэг байсан тээвэр Ковид-ын үед 120 сая төгрөг болгож байгаад нүүрсний хулгайг хийсэн. Өдөрт 30 машин гаргалаа гэхэд 36 тэрбум төгрөг хулгайлж байсан гэсэн үг. Ийм луйврыг хоёр гаруйн хугацаанд хийсэн.

Гэвч энэ хулгайн талаар хэн ч яриагүй. Учир нь үүнд бүх дарга, хуулийнхан холбоотой болохоор ил гаргаж ирэхгүй байна.

Нүүрсний гэх сонсголын дагуу хариуцлага тооцуулсан хүн алга. Жишээ нь, гэмт бүлэглэл байгуулж нүүрс хулгайлсан гэх Т.Аюурсайханд гурван жилийн ял өгсөн. Арав гаруй сар шалгагдсан нь ялын хугацаанд тооцогдоно. Үндсэндээ 1.5 жилийн ял эдлээд тэр хүн суллагдана. “За Аюурсайхаан, нүүрсний хулгай баахан пижгэнүүлчихсэн. Ард түмэн хариуцлага тооц гээд байна. Удахгүй их хурлын, дараа нь орон нутгийн сонгууль болно. Миний хөгшин арваннэгдүгээр сард гарчих л даа” гэж хэлж байгаагаас ялгаагүй хариуцлага тооцож байна.

Ялын дээд хэмжээ нь 12 жил байгаа. Тэр хэмжээгээр нь шийтгэсэн бол хүмүүс хаширна. Гэтэл тэгж чадаагүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийж, 9,700 гаруй хуудас материалыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлаар шүүхээс шийтгүүлсэн хүмүүсийн заримаас сая Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн шиг “Ирэх онд гарчихна” гэж ярьж байгаа хүн байгаа юм билээ.

“Авлига, албан тушаалын гэмт хэргээр шийтгүүлсэн этгээдийг магадлангаар суллахгүй” гэдэг заалттай хуулийг УИХ-аас баталсан. Тиймээс нүүрсний хулгайн хэрэгт шийтгүүлсэн хүмүүс магадлангаар суллагдахгүй, хорих ялаа дуустал эдэлнэ.   

10:23 2024/05/16

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. 