• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

OpenAI компани ChatGPT платформынхоо шинэ хувилбарыг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

OpenAI компани өчигдөр буюу Даваа гарагт хиймэл оюунт ChatGPT чатбот платформынхоо шинэ хувилбарыг танилцууллаа.

GPT-4o гэж нэрлэсэн уг хувилбарыг бүх ChatGPT хэрэглэгчид, түүний дотор төлбөргүй хэрэглэдэг хүмүүс хүртэл ашиглах боломжтой юм байна.

Шинэ хувилбар нь өмнөхөөсөө илүү хурдтай болсноос гадна хэрэглэгчтэй харилцахдаа аальгүйтэх зэргээр сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлдэг болжээ.

Бас зургаас мэдээлэл уншиж, хэл хооронд орчуулж, дүрсээс сэтгэл хөдлөлийг мэдэрдэг болсон байна.

Мөн өмнө нь харилцах үедээ бичсэн зүйлийг санадаг ой тогтоомжтой болжээ.

Өчигдөр үзүүлсэн танилцуулгын үеэр GPT-4o хувилбар цаасан дээр бичсэн тэгшитгэлийг хэрхэн бодох аргыг зааж, программын кодыг шинжиж, Англи-Итали хэл хооронд орчуулж, инээмсэглэж буй хүний сэлфи зургаас сэтгэл хөдлөлийг таньж байв.

Бас өөрийг нь магтахад эмэгтэй хоолойгоор “Болиоч, намайг битгий ичээгээд бай” хэмээн хариулж байжээ.

Ерөнхийдөө GPT-4o хувилбар текст, аудио, дүрс аль ч хэлбэрээр хүнтэй маш хурдтай харилцаж чадаж байсан юм.

Энэ нь бусад өрсөлдөгч компаниудын ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс хөгжлөөрөө нэг алхмын түрүүнд явж буйг харуулж байна.

Сүүлийн үед OpenAI болон Apple компаниуд хамтран ажиллаж болзошгүй талаар цуурхал тараад байгаа. Энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй ч өчигдрийн танилцуулгын үеэр Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг түлхүү ашиглаж байсан нь анхаарал татаж байв.

Өөр нэг сонирхол татсан зүйл нь GPT-4o хувилбарыг танилцуулсан цаг хугацаа байлаа. Уг арга хэмжээ OpenAI компанийн өрсөлдөгч Google компани хиймэл оюуны хөгжүүлэлтийн явцаа танилцуулах жил тутмын Google IO чуулган эхлэхээс 24 цагийн өмнө зохион байгуулагджээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Maker Edu [202.126.88.160] 2025/5/13
ChatGPT -г хэрхэн хэрэглэх вэ? https://youtu.be/tQ0AMjOxHbk
0 | 0 Хариулах
Зочин [193.36.225.212] 2024/7/14
ChatGPT-ээс чөлөөтэй асуулт асуудаг болгооч.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.74] 2024/5/14
ChatGPT-ыг юунд ашигладаг юм болоо.
0 | 5 Хариулах
Зочин [103.143.40.132] 2024/5/14
Ashiglaj chadval buh zuild. Odoogoor garsan buh AI uudaas hmaagu iluu yavj baigaa.
0 | 2 Хариулах
Зочин [103.168.34.194] 2024/5/14
монголд яаж хэрэглэж бна үнэгүй нь татдаг юмуу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.74] 2024/5/14
Яг юунд ашиглаж болдогийг хэлээч тэнэгээ.
0 | 4 Хариулах
Зочин [202.70.37.221] 2024/5/15
Чамд хэрэггүй ээ.
4 | 2
Wavy [202.9.40.103] 2024/5/14
Medehgui, chadahgui, sonirhol tatsan zuilee bicheed asuu hariulaad ogno, Eswel angliar saihan harilts yarih chadvar chin saijirna.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.74] 2024/5/15
ChatGPT нь хүмүүстэй харилцах чадах болов уу?
0 | 0 Хариулах
Мал адуу [202.179.2.18] 2024/7/4
Секс хийхэд хүртэл ашиглаж байна. Би
0 | 0 Хариулах