Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Тоёота Сэйлс Монголиа ХХК” нь автомашин авахаар төлөвлөж буй хэн бүхэнд зориулан албан ёсны дилерээс худалдан авсан дугаартай автомашины ашиглалтын нөхцөл байдлыг сайжруулан дахин борлуулах Toyota-Q үйлчилгээний нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр Toyota брэндийн албан ёсны дилерүүд болох “Таван Богд”, “Мөнххада”, “Топ Моторс” компаниудаас худалдан авсан 7 хүртэлх жилийн насжилттай, Тоёота брэндийн мэргэшсэн инженерүүд бүрэн үзлэг оношилгоонд хамрагдсан, хэрэгцээт засвар үйлчилгээнд орсон, зах зээлд эргэн нийлүүлэгдэж буй автомашинуудыг танилцуулах юм.
Мөн албан ёсны дилерүүдээс автомашин худалдан авсан хэрэглэгчид ч уг өдөрлөгөөр зочилж, Toyota-Q үйлчилгээгээр дамжуулан автомашинаа хэрхэн хоёрдогч зах зээлд борлуулж болох талаар мэдээлэх авах боломжтой аж. Өөрөөр хэлбэл хуучин машин худалдан авах, зарж борлуулахад гарч болох эрсдэлүүдээс зайлсхийх боломжийг Toyota-Q үйлчилгээ танд санал болгож байна.
Автомашин худалдаж авахаар төлөвлөж буй бол :
Хэрэв та худалдан авагч бол тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр худалдаалж буй автомашинуудтай биечлэн танилцаж, үзэж сонирхох, туршилтын жолоодлого хийх, албан ёсны дилерүүдийн зөвлөх ажилтнууд болон инженерүүдээс мэдээ мэдээлэл, зөвлөгөө авах, мөн банк санхүүгийн байгууллагуудаас санал болгож буй зээлийн нөхцөл, шаардлагуудтай танилцах боломжтой.
Автомашинаа худалдан борлуулахаар төлөвлөж буй бол :
Харин албан ёсны дилерүүдээс худалдаж авсан автомашинаа хоёрдогч зах зээлд худалдахаар төлөвлөж буй хэрэглэгч бол Toyota-Q мэдээллийн ажилтнуудаас хэрхэн автомашинаа зуучлуулан борлуулах үйлчилгээний нөхцөлүүдийн талаар мэдээлэл авч болох юм.
Мөн гэр бүлийн гишүүн бүрд зориулсан олон хөтөлбөр байх тул та амралтын өдрийг гэр бүлтэйгээ хамт зугаатай, мөн өөрт ашигтайгаар өнгөрүүлээрэй.
Хэзээ, хаана болох вэ?
Өдөрлөг 2024.05.17-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хаалга буюу “Маршал” хотхон талаас орох хаалганы авто зогсоолд зохион байгуулагдана.
Toyota-Q үйлчилгээгээр борлуулагдаж буй автомашинуудын мэдээллийг :
Өдөрлөгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг :
Албан ёсны дилерүүд :
🚗 Tavan Bogd LLC / Таван Богд ХХК
🚗 Toyota Q Munkhada /Мөнххада ХХК/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!