Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин сайдын яамнаас цагаачлалын бус виз мэдүүлэгчид DS-160 визийн маягтын дугаараа баталгаажуулах шаардлагатайг мэдээлэв.
Тодруулбал 2024 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн DS-160 визийн маягтын баркодын дугаар нь цаг товлох профайл дахь баркодын дугаартай ижил байх шаардлагатай болж байгаа аж. Хэрэв мэдээлэл зөрвөл визийн ярилцлагын товлосон цаг цуцлагдах юм байна.
Уг асуудлаас сэргийлэхийн тулд дараах алхмуудыг хамгийн багадаа долоо хоногийн өмнө хийхийг зөвлөлөө.
Хэрэв танд тусламж хэрэгтэй бол АНУ-ын Элчин сайдын яамны харилцагчийн үйлчилгээний 7555-1100 дугаар болон support-mongolia@ustraveldocs.com цахим шуудангаар холбоо барих боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
|