Гялс Анагаах Ухааны Төв (АУТ) болон АНУ-ын эрүүл мэндийн технологийн Mederva Health компани хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг хамтын ажиллагаагаар нийгмийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх арга замаар хамгаалах нь илүү үр дүнтэй, оновчтой арга зам гэдэгт талууд санал нэгдсэн юм. Өөрт тохирсон эрүүл жинтэй байх нь аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сайн аргуудын нэг тул жин хасах Nourish хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг үзэглэлээ. Бид үйлчлүүлэгчдэдээ хэвийн жиндээ хүрэхэд нь тусалснаар жингийн илүүдлээс үүдэлтэй өвчнүүдээр өвдөх эрсдэлээс сэргийлэхээс гадна зөв хооллолт, зөв амьдралын хэвшилтэй болоход нь туслах юм.
Nourish хөтөлбөр
Mederva Health-ийн Nourish хөтөлбөр нь олон мянган үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдал, өдөр тутмын амьдралын хэв маяг, гадаад үзэмжид эерэг өөрчлөлтүүд авчирсаар байна. Зөвхөн жин нь хасагдахаас гадна даралт, чихрийн шижингийн үзүүлэлтүүд хэвийн болох, хаван буурах зэрэг олон эерэг үр дүнгүүд үзүүлсээр байна.
Nourish хөтөлбөрийн онцлогуудыг дурдвал:
Гялс Анагаах Ухааны төв
“Гялс Анагаах Ухааны Төв” нь 1997 оноос хойш 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй хувийн хэвшлийн эмнэлзүйн лабораторийн анхдагчдын нэг юм. Үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж ашиглан олон улсын стандартын дагуу шинжилгээг хийж, гадаад болон дотоодын чанарын үнэлгээнд тогтмол хамрагддаг лаборатори юм.
Mederva Health
Mederva Health нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээг нийтэд хүртээлтэй болгох зорилготой бөгөөд Монгол Улсад 3 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Nourish-ээс гадна АНУ-ын 22 нарийн мэргэжлийн эмч нарын сургалт, зөвлөгөө, онош баталгаажуулах зэрэг хэд хэдэн чиглэлийн үйлчилгээг технологи ашиглан үзүүлдэг. Мөн байнгын тогтмол хяналт шаардлагатай өвчтөнүүдийг технологи ашиглан хянах үйлчилгээг ч шинээр нэвтрүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!