ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг ХҮЧИНГҮЙ болголоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дээрх ажлын хүрээнд Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны  А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг  2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр   хүчингүй болголоо. Уг шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

зураг
 

2015 онд батлагдсан “Жолоочийн бүртгэлийн оноо тооцох журам” нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.

Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд журмаар дамжуулж, хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
113
Зураг
ЗӨВ, ГОЁ
24
Зураг
ХАХА
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Irgen [66.181.161.248] 2024/5/9
Mongol Deewergvi l bolhoos bish shoronshig bolchihood baigaa baidaliig zasaj baigaad bayr hvrgiy bayrlalaa
1 | 1 Хариулах
No name [202.55.188.83] 2024/5/8
0 onootoi baisan ni yah yum bol?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.219] 2024/5/8
Приус тэртээ тэргүй монголд шалгарсан машин гайхалтай маш чанартай нөгөө ширээ шиг машин амерк одоо байхгүй болжээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.153] 2024/5/7
Жолоочийн мэдээллийг НДаатгалтай нь холбож гаргасан зөрчлий нь төлсөн шимтгэлээс нь автоматаар хасах хэрэгтэй.Тэгвэл арай цэгцтэй байж зөрчил гаргагч танил тал гэж явахгүй зөрчил нь багасна
2 | 0 Хариулах
Хэхэ [139.5.218.251] 2024/5/7
Хуц чи
1 | 1 Хариулах
J [103.161.242.69] 2024/5/7
Torguulia hamgiin bagadaa 50000 bolhoh heregtei. Gerlen doxio zurchvol 100000, egnee bairaa buruu ezelj Orson bol 100000 gej metchlen. Tegej baijij l lalriin durmee baridaggui, medleggui Prius , aqua unasan, taxind yabsan lalruud durmee zurchij chadaxgui. Medegdel ilgeegeed 14 xonogt tulburuu tuluhgui bol tuhain tulburiig n 2 daxin nemj tuluuleex, 30 xonogt tulj duusgaagui bol shuud albadan xucheer gudamj talbai tseverluulj tulburiig n baragduulah gej metchlen busad ulsiig dagah heregtei.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.187] 2024/5/7
Одоо дураараа давхилдаад эхлэх юм биш биз дээ. Харж л байя.
0 | 4 Хариулах
Зочин [66.181.180.136] 2024/5/7
Цагдаа нар 2015 оноос хойш бараг 10 жил Үндсэн хууль зөрчсөөр л байсан байна шд.
6 | 2 Хариулах
unshigch [202.55.191.130] 2024/5/7
Дүрэм зөрчдөг жолоочийн мэдээллийг даатгалтай нь шууд холбох хэрэгтэй. Зөрчил их гаргадаг бол даатгалд илүү мөнгө төлдөг байх. Тэгж түрийвчтэй нь холбохоор арай дээрдэх байх.
5 | 0 Хариулах
Оноо ч гэх шиг [103.79.156.16] 2024/5/7
Торгууль нь 8 юмуу, 10 хүэнгүүт эрхийг нь автоматаар хасч байх хэрэгтэй. Элэнцэгний чинь оноо байлай юм тэнэгтэж байхаар.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.180.78] 2024/5/7
АН шиг улсаа дампууртал идэж, ард түмнийхээ хөлаасийг доош харуулж сэгсэрсэн биш дээ ямар. Та нарын тарьсан балгийг МАН арай гэж дарж улс орон ард түмнээ гэсэн бодлого явуулж бна.
1 | 2 Хариулах
Зочин [103.126.107.196] 2024/5/7
Сданууд байнга ухралт л хийнэ, зоригтой шинэчлэл ерөөсөө хийхгүй. АН-ы хийсэн шинэчлэлийг ухрааж муутгахдаа л сайн.
1 | 2 Хариулах
Zochin [112.72.15.86] 2024/5/7
"Уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж," гэнэ ээ Яана ааа хуулийг ингэж ойлгодог юм уу . Юун зорчих эрх вэ. Прүүс жолоодоод хотоор дүрэм зөрчөөд. хирээ үнэртүүлээд яваад байх тэгээд зорчих эрх үү . Өндөр хөгжилтэй аль оронд "point" гэж байж , түүнийг тооцдог шт . Наад тал нь даатгалын байгууллага харгалзаж үздэг . Ардын нам одоо боль
2 | 4 Хариулах
Зочин [202.126.90.219] 2024/5/7
Приус унаад хирээ үнэртүүлэх чинь үндсэн хуулиар завшөөрсөн асуудал тул,хулгайгаар олсон хэдэн халтраа аваад энэ хиртэй приустай хотоос гарах эрх нь л танд байндаа. Brain dead mfkn thief
4 | 1 Хариулах
Зочин [103.242.47.254] 2024/5/7
зөвөө, Дорлигжав хулгайчийн хийсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр, цагдаа нарт л олз болдог байсан журам. хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалт байсаар байхад ийм тэнэг журам гаргаж мөрдөх сонирхол тухайн салбарын төрийн албаныханд маш их байдаг. Зөв шийдвэр гаргасан байна. Хууль зөрчөөгүй бол ийм журамд дарамтлуулахгүй, хууль зөрчсөн бол хуулийн хариуцлагаа хүлээнэ.
3 | 2 Хариулах
Зочин [180.150.124.200] 2024/5/7
Энэ улсад үүрэг хариуцлага гэж юм байна уу?
6 | 0 Хариулах
Зочин [172.59.186.37] 2024/5/7
Songuuli aa gj
6 | 2 Хариулах
Skriilex [103.57.94.191] 2024/5/7
Vnheer zow shiidwer shvvv
3 | 2 Хариулах
Skriilex [103.57.94.191] 2024/5/7
Zow zow
3 | 1 Хариулах
Yher mongol chiuduud [176.3.139.72] 2024/5/6
Songuuli boloj bgaa ym bna aa höörhii
2 | 3 Хариулах
Зочин [185.220.101.82] 2024/5/6
Одоо эрхгүй оркууд сэгээ унаж гарч ирэд хамаг амьтан дайрч ална
2 | 6 Хариулах
Ничоз [202.131.225.197] 2024/5/6
За. Чаддаг юм бол Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулчих, бүүр болж өгвөл тэглэчих. Ажил хийгээд нэмэр алба пддаа, олсон хэдэн юм аа, улстай хуваагаад дуусаж байна. Нөгөө надаас татвар, шимтгэл аваад байгаа улсынх нь байгаа царай нь гэж гачин элгийн юм. Улсын мөнгө гэдэг нь угтаа над шиг нөхөдүүд хуруу хумсаа хугалах шахан байж олсон хэдэн юмнаас хугасалж авсан мөнгөнүүдийн нийлбэр. Үүгээр яаж найрлаж байгааг бүгд л харж байна шд. Хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй, үр дүн гардаггүй, идэж уусан юманд цацаад л. Ажил нь явдаггүй сумын төвийн барилга, зүгээр байгаа явган хүний замыг хүсаад дахиж тавих ажил, тохижуулж мод тарилаа гэсэн ээ дараа жил нь доорх шугамыг нь засна гээд нөгөө модоо хусаад хаях жишээний. Ийм Т1 улсад татвар төлмөөргүй бхын. Яах уу тамин ээ?...
14 | 1 Хариулах
Зочин [66.181.187.41] 2024/5/6
Chi ulsad ajil hiij uzeegui sda NAM dagaj Elvegdorjiin boov huhuj ussun durak
2 | 6 Хариулах
Ничоз [202.126.89.196] 2024/5/7
Чи нээрээ, гүй ээ мөн сайхан адуу шүү. 😂
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.192] 2024/5/6
Сонгууль өнгөрөөгөөд дахин сэргээнээ тайван амгалан байцгаа.түр юм ш дээ.оркуудыг тэгж давараахгүй байлгүйдээ.
0 | 2 Хариулах
Зочин [59.153.114.221] 2024/5/6
Сайхан мэдээ байна. Хөдөө явахад 2 км хэтрүүлсэн байна гээд 50к-аар торгоод 2 оноо хасаж ч байх шиг, шал тэнэг. Өөрсдөө явахаараа яг 80км/ц хурдтай явж харагдаач цагдаа дарга нар бүгдээрээ л галзуу юм шиг 100- дээш л хурдтай давхидаг гэдгийг бүгдээрээ мэдэж байж.
7 | 0 Хариулах
Саран [66.181.177.113] 2024/5/6
Уг нь бол энэ журмаар жолоочийн гаргасан зөрчлийг л бүртгэж байгаам ш дээ. Хүний эрхийн асуудал зөрчөөд байгаа юм үгүй л баймаар. Тэгээд одоо зөрчил гаргаад л, гаргасан зөрчлөө ч мэдэхгүй яваад байх юм байн л даа
3 | 6 Хариулах
Зочин [59.153.114.221] 2024/5/6
тэнэг мал минь торгуулиа шалгаад хэдэн удаа торгуульснаа харчаач
4 | 0 Хариулах
Зочин [103.57.93.122] 2024/5/6
зөрчлийн оноо дуусахаар жолоодох эрхгүй болж байгааздээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.103] 2024/5/6
сонгууль дуусахаар л энэ эх захгүй тэнэглэл дуусна да
1 | 4 Хариулах
Зочин [66.181.183.51] 2024/5/6
Нэг үйлдэлд давхар шийтгэл оногдуулахгүй гэсэн хуулийн заалтыг дагажээ. Иргэддээ ээлтэй тушаал бна. Баярлалаа.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.161.67] 2024/5/6
Яасан сайхан мэдээ вэ. Баярлалаа. Мундаг ухаантай залуу байнаа.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.63] 2024/5/6
Оноо моноо гээд л үхчихгээд шүүмжлээд байсан Монголчууд одоо юу болчоов
2 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2024/5/6
Дугаарын хязгаарлалтын хуулийг цуцлах хэрэгтэй дээ. Жинхэнэ улаан коммунизм ханхалсан хуулийг ямар гээчийн амьтан бодож олоод хэрэгжүүлсэн юм бэ?
4 | 2 Хариулах
Зочин [174.198.149.70] 2024/5/7
Тэгээд зам дээрээ түгжрээд зам дээрээ унтах уу? Тэнэг мал вэ?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.187.74] 2024/5/6
алуурчин жолооч нарыг хүний амьд явах эрхэнд халд гэж байгаа юм уу? Сонгууль дөхөөд битгий попроод байгаарай. Орк жолооч нар буруу ойлгоод одоо галзуурна даа!!!
4 | 3 Хариулах
Иргэн [66.181.176.48] 2024/5/6
Тэнэгээ, алуурчин жолооч оноотой оноогүй л хүн алахаа хүрвэл ална.Хэнд ч давхар шийтгэл оногдуулах ёсгүй.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.179.39] 2024/5/6
байх ёстойгоос гадна та нар энэ олон худлаа жолооны курсүүдээ татан буулгаачээ. жолоооч биш алуурчид бэлдээд бгаам бишүү??
3 | 3 Хариулах
Бодит байдал [202.21.107.8] 2024/5/6
Тухайн үед АН аас хүний эрхийг шууд хааж боосон, авилгалч улстөрчид, хууль хүчний байгуулагын дарангуйлал тогтоход шууд нөлөөлсөн олон хуулиуд батлагдаж олон нийтийн зэвүүцэл дургүйцлийг хүргэж байсныг санаж байна. МАН энэ хуулиудыг эртхэн цэгцлэх ёстой байсан. Зөрчлийн хууль гдг айхтар шоронжуулсан хууль одоо ч үйлчилж бна.
10 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/6
хүний эрхийг зөрчсөн шийдвэрийг ардчилал засаглаж байх үед гаргасан байх юм.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.114.170] 2024/5/6
kuie ene MAN bur tenegtej ogch bnaaa. Songuuli duuslaa butsaad sergeelee l gej shaana hahahaha
4 | 3 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/5/6
Маниусаараа нээрээ сайхан наадчих юм аа мал маллаж байгаа юм шиг, зөрчлийн оноо сэргээдэг сургалт нэртэй гошин биздакууд орлогогүй боллоо доо хөөрхий
5 | 2 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/5/6
түгжрэлийг яах уу?
2 | 2 Хариулах
Зочин [66.181.180.191] 2024/5/6
Уг нь байх ёсто эд л дээ. Хуучин 3 удаа дүрэм зөрчих буюу талоноо 3 цоолуулсан бол хагас жилээр эрхээ хасуулдаг байсан. Жолооч нарыг сахилга баттай болгодог хэрэгсэл байлаа. Одоо мөнгөтэй танхай жолооч бол хэд ч хамаагүй зөрчөөд мөнгөө төлөөд яваад байна гэсэн үг. Угтаа ийм онооны системтэй байлгаж байж жолооч нарыг зөвхөн торгуулиар бус сахилгын арга хэмжээгээр шийтгэх байсан юм
11 | 3 Хариулах
Зочин [203.40.29.231] 2024/5/6
торгуулиа бүрэн авч сураачээ, энэ мал шиг бэлчээд байгаа оркон тархитнуудаасаа торгуулиа аваад хичээлд суулгаач, амрикт жишээ нь алдаа гаргасан бол заавал сургалтанд сууж байж торгуулиа төлж байж зөрчлөө арилгадаг, соц ч бай ардчилсан ч бай хүнд хариуцлага тооцож сонсох ёстой сурах ёстой мэдэх ёстой зүйлийг нь мэдүүлж байж хариуцлагын асуудал нь дуусдаг тогтолцоотой, тэрэн дээр авлигал аргална гэсэн юм байхгүй, маш сайн хяналтын системтэй байдымшд, манайд торгууль тавиад хариуцлага тооцох дээр нь аргалдаг хөгийн тогтолцоог л устгах хэрэгтэй байгаам
12 | 2 Хариулах
Зочин [48.158.30.217] 2024/5/6
суудлын бүсээ бүслээгүй гээд 1 оноо хассан улаан хацартай бацаанааа, чамд хэлээ биз, битгий эргүүтээд бай гэж хаха
4 | 7 Хариулах
Зочин [139.5.218.80] 2024/5/6
чиний эрхийг хассан ч багадна
14 | 2 Хариулах
Зочин [203.217.139.240] 2024/5/6
Ха ха. Чи өөрөө очоод хэлэхгүй бол энэ комментыг чинь олж уншихгүй биз.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.228] 2024/5/6
Ард түмэндээ таалагдчихгээд л үзээд байна уу?
3 | 4 Хариулах
Зочин [202.9.40.207] 2024/5/6
АРД ИРГЭДЭЭРЭЭ ТОГЛОЖ ДУУСАХГУЙ ЮМ АА !
3 | 4 Хариулах
Зочин [66.181.186.53] 2024/5/6
Торгуулийг нь нэмэх нь дээ
3 | 3 Хариулах
Зочин [139.5.217.27] 2024/5/6
Зөв шүү Дарханы замд 97км/ц хурдтай явлаа гэж 50к торгуулаад нэмээд 2 оноо хассан Торгуулиа тавьбал барав Давхар оноо гээч юм хасахгүй нь
7 | 5 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/5/6
ЗӨРЧЛИЙН ТОРГУУЛИЙН ТӨЛБӨРИЙГ ДОР ХАЯЖ 1 САЯД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ. ӨГӨХГҮЙ БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ЖУРАМЛАХ ХЭРЭГТЭЙ. МОЯА ООРКУУД 10,20 МЯНГААР ТОРГУУЛААД ХАШРАХГҮЙ БАЙНА.
2 | 5 Хариулах
Зочин [202.126.89.240] 2024/5/6
20 мян 1 саяын хооронд асар олон тоо бдгиишдээ Нэг мөр 10 саяар торгоё тгвл хха
1 | 1 Хариулах
Dorjmaa [202.131.235.179] 2024/5/6
Ai songuuliaa gej saihan shuu, jil bur hiij baival taarna piezda
4 | 5 Хариулах
йыб [202.131.245.106, 165.225.117.31] 2024/5/6
Их Британи, Австрали зэрэг хөгжилтэй орнуудад зөрчлийн оноо гэж байдаг. Торгууль ч байдаг. Яагаад гэвэл баячууд торгуулиаа төлөөд дүрэм зөрчөөд яваад байдаг байхгүй юу.
16 | 4 Хариулах
Зочин [66.181.180.170] 2024/5/6
Сонгууль жил болгон болдог бол сайнсан даанч 4 жилд нэг болох юмаа 3 жил янз бүрийн торгууль татвараар балбаж балбаж сонгуулийн 1 жил нэг юм ард түмэнтэйгээ мэдэх юм дарга нар ард түмний амьдрал тоглоом биш шүү
2 | 5 Хариулах
Zzz [202.126.89.236] 2024/5/6
За манайх шиг сэтгэлгээтэй улсад хэрэгтэй л эд байсан юм даа.
11 | 4 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/5/7
Хм. Харин манайхан шиг сэтгэлгээтэй гарууд чинь оноо зэргийг тоодоггүй, "оноо сэргээнэ" гэсэн зарууд явж л байдаг шд. Бас л нэг авлига, бэртэгчинг тэжээсэн, дугаарласан юм үүсгэж байлаа шд.
2 | 0 Хариулах
Зочин [202.70.37.177] 2024/5/6
Хаа байсан 2015 оны журмыг одоо цуцалж эдр сонгууль болох гээд хөгийн юм их болж байна даа.
11 | 5 Хариулах