Уншиж байна ...

ПАРИС 2024: Б.Сэр-Од зургаа дахь олимптоо оролцох боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг
InsideHook

Данийн Копенхаген хотноо марафоны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн боллоо. 1980 оноос хойш үргэлжилж буй Данийн тэмцээнд энэ жил 15,000 гүйгч оролцсон юм. 

Тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14 дүгээр байр эзлэв. Ингэснээр Б.Сэр-Од Хофүгийн марафонд 2:10:11, Осакагийн тэмцээнд 20:10:10 цаг гүйсэн амжилтаар Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (ОУХАХ)-ны чансаагаар 80-д бичигдэж, олимпын эрхээ авлаа.

Олимпын эрхийн болзол хангахын тулд эрчүүд 2:08:10 нормативыг биелүүлэх ёстой. Харин уг амжилтыг үзүүлээгүй бусад гүйгчид олон улсын чансаагаар эрх авдаг билээ. 

Б.Сэр-Од гавьяатын хувьд "Афин 2004"-өөс хойш зургаа дахь олимптоо хүч үзэх гэж байна. 

Эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарлаа. 

Одоогоор манай улс марафон гүйлтээр гурван эрх аваад буй. Тодруулбал эмэгтэйчүүдийн марафонд 2:26:50 цагийн стандартыг Г.Хишигсайхан Токиогийн марафонд 20:26:32, Б.Мөнхзаяа Сөүлийн марафонд 20:24:45 цагийн амжилтаар биелүүлсэн. 

Манай марафончид энэ удаагийн тэмцээнд таван эрх авахаар зорьж буй билээ. Энэ сарын 12-нд ОУХАХ эцсийн байдлаар олимпод оролцох тамирчдын нэрсийг баталгаажуулах аж.