Уншиж байна ...

ПАРИС 2024: 3х3 сагсан бөмбөгөөр Нидерланд, Австрали олимпын эрхээ авчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг
FIBA

Японы Үцүномия хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд түрүүлсэн баг нь олимпын эрх авах байв.

Эрэгтэйчүүдийн ангилалд Нидерландын шигшээ баг шигшээд Литвагийн шигшээг 19:15-аар буулган авлаа. Тэмцээний турш 42 оноо авсан Ворти Де Ёнг үнэн цэнтэй тоглогчоор тодров.

Ийнхүү "Парис 2024" олимпын эрхийг одоогоор Нидерланд, АНУ, Серб, БНХАУ, Латви улс аваад байна.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд австрали хүүхнүүд Канадын шигшээг 19:16-гаар буулган авлаа. Ингэснээр ногоон тивийнхэн Франц, АНУ, БНХАУ болон Азербайжаны шигшээгийн хамт олимпод оролцох болзлоо хангалаа.

Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо.

Энэ сарын 16-19-нд олимпын эрхийн сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болно. Энэ тэмцээнээр эхний гурван байрт орсон багууд "Парис 2024" эрхээ авах юм.