ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

12 дугаар сургуулийн шинэ барилга гурван жилийн дараа ашиглалтад орлоо

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийг барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байжээ. 

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоолыг батлагдаж, энэ хүрээнд ажлын хэсэг 2023 оны 4 дүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль нэг бүр дээр ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна. 

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлын хэсэг Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт зохицуулалт хийх Засгийн газраас 290 дүгээр тогтоолыг батлуулж, шаардлагатай санхүүжилтийг тухай бүр гүйцэтгэлээр олгож, магадлалаар хянагдаж, Үндэсний аудитын газраар дүгнэлт гарсан нэмэлт санхүүжилтийг 2024 оны нийслэлийн төсөвт тусгаснаар “Морин сувд констракшн” ХХК барилга угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэж, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан.

Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдээд байна. 12 дугаар сургууль 82 бүлэг 3,180 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургуульд 65 бүлгийн 3-12 дугаар ангийн 1,972 сурагч суралцахаар бүрэн тохижуулаад байна.

"Сургалтын зориулалтаар ашиглах боломжтой 27 барилга байгууламжид 17,145 сурагч хичээллэж байна"

Ажлын хэсэг 2023-2024 оны хичээлийн жилд Засгийн газрын 290 дүгээр тогтоолын дагуу нэн шаардлагатай, 3 ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын барилгын ажлыг гүйцэтгэлээр шахаж, санхүүжилт олгох асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэснээр нийт 14 барилга байгууламжийг ашиглалтад оруулж, 6,976 суудлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүллээ.

Сургалтын зориулалтаар ашиглах боломжтой 27 барилга байгууламжид мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, 17,145 сурагч хичээллэж байна. Ерөнхий боловсролын 12 сургуульд нэмэлт засвар тохижилт хийж, анги танхимыг нэмэгдүүлснээр 6,936 сурагч ая тухтай орчинд хичээллэж, 3 ээлжид хичээллэх эрсдэлээс гараад байна. Мөн хамран сургах тойрог тогтоох аргачлалыг шинэчилж, хамран сургах тойрогт уян хатан зохицуулалт хийх замаар асуудлыг шийдвэрлэж ажилласан. 

2024.04
2023.11
 

 

2024.04
2023.11
 

 

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Саран [139.5.218.44] 2024/4/25
Гоё
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.66.139] 2024/4/24
Сургуулийн орчин, зам харгуйг нь сайн тохижуулах хэрэгтэй шүү ! Хороо дүүрэг нь анхаарах хэрэгтэй шүү! Хороо дүүргийнхэн бол юу ч санаачилж хийдэггүй, ямар нэг арга залиар мөнгө олж долоох гээд, цаг нөхцөөж татвар төлөгчдийн мөнгийг идэж байдаг хувалзнууд шүү !
0 | 0 Хариулах
Шинэ барилгадаа бүх хүүхдээ [103.168.34.148] 2024/4/23
Нэгэнт шинэ барилга барьсан юм бол шууд 3200 хүүхдийн багтаамжтай барилга барьчиж болдоггүй хорвоо.
1 | 0 Хариулах
Зочин [62.167.160.122] 2024/4/23
Амжилт юм нэгээс эхлэдэг. СХД өөрчлөлтийг хийж байгаад баярлалаа
0 | 2 Хариулах
Bidend tsever energy [103.57.94.76] 2024/4/23
3 sar
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.207] 2024/4/23
Франц, Турк, Хятад, Япон гээд улсуудыг түүхийг ярьдаг. Дэлгэрэнгүй мэддэг бол сайн барилга барьж чадна.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.98] 2024/4/23
12 дугаар сургууль 82 бүлэг 3,180 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургуульд 65 бүлгийн 3-12 дугаар ангийн 1,972 сурагч суралцахаар бүрэн тохижуулаад байна. Нэгмөсөн 1500 хүүхдийн сургууль барьсан бол 2 ээлжээр 3000 хүүхэд суралцах боломж бүрдэнэ. Үлдсэн 1208 хүүхэд нь хаана сурах юм бол доо
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.18] 2024/4/23
Ганцхан сургууль барьчихаад хөөрцөглөөд хөлөө хугалчих гээд байнаа
11 | 0 Хариулах