Голомт Капитал ҮЦК нь БИД ББСБ ХХК-ийн эрсдэл болон татвар багатай, өндөр өгөөж бүхий “БИД” ХБҮЦ-ны урьдчилсан захиалгыг авч байна.
“БИД” ХБҮЦ-ны татан төвлөрүүлэх нийт дүн 15 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн юм.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалсан, хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн юм.
“БИД” санхүүгийн нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хот дахь 18 салбар нэгжээрээ дамжуулан төв суурин газрын иргэд болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж ирсэн 19 жилийн туршлагатай хамт олон юм.
| Нэрлэсэн үнэ | 100,000 төгрөг |
| Хүү | 18.0% |
| Тоо ширхэг | 150.000 |
| Хүү төлөх давтамж | Улирал тутам |
| Нийт татан төвлөрүүлэх дүн | 15 тэрбум |
| Хүүгийн татвар | 5% |
| Хугацаа | 24 сар |
БАРЬЦАА, БАТАЛГАА
БИД ХБҮЦ нь 17.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан 100% хэвийн төлөлттэй автомашины зээлийн багцаар баталгаажсан.
ТАТВАР 5%
Хаалттай бонд, банкны хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар 10% байдаг бол нээлттэй өрийн хэрэгслийнх 5% байдаг.
Тиймээс “БИД” ХБҮЦ-ны 18.0%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.
ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР
Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.
ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАВТАМЖ
“БИД” ХБҮЦ-ны хүү улирал тутамд, үндсэн төлөлтийг 18, 21, 24 саруудад 3 хувааж төлөх тул та тус дүнгээрээ дахин хөрөнгө оруулах боломжтой.
Энэ тохиолдолд “БИД” ХБҮЦ-ны зарласан жилийн 18%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь "19.25%"-ийн хүүтэй дүйцэхүйц байна.
Урьдчилсан захиалга өгөх: golomtcapital.com/forms/bid
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
Мэргэжлийн зөвлөхүүд:
📲 8688-9922
📲 8610-5050
📲 8888-0272
📲 80836622
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: golomtcapital.com/page/abs/bid
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!