Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Баяндалайд хорио цээрийн дэглэм тогтоов

Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 8
Өдрийн шуудан
Зураг зураг

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дундын-Ар булаг гэдэг газар малчин Чадраабалын чононд уруулсан 40 бог мал, нэг нохойг устгалд оруулжээ.

Устгалд оруулсан мал, нохойноос дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Иймд Засаг даргын захирамжаар тус суманд 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Зураг