Богд Хааны музейн баруун талд байрлаж буй ХАЙБРИД АВТО ЦЕНТР нь хэрэглэгчийнхээ ая тухыг чухалчилсан тохижилт, зохион байгуулалттай, зөвхөн цаг захиалгаар үйлчилдэг авто засварын төвийн шинэ шийдэл юм.
“Приус Центр” Сүлжээ Авто Засварын Төв 13 дахь жилийн ойн баяраа тохиолдуулан 13 дахь шинэ салбар Хайбрид Авто Центрийг нээж, Хан-Уул дүүрэгт ажиллаж, амьдардаг хэрэглэгчдэдээ илүү ойртон, стандарт хангасан үйлчилгээ, тав тухтай орчинд автомашиндаа засвар хийлгэхдээ хүлээлгийн өрөөнд ажлаа хийх, ном унших, ойр байрлах үзвэр, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжийг санал болгож байна.
ХАЙБРИД АВТО ЦЕНТР нь Toyota, Lexus-ийн бүх төрлийн хайбрид авто машины явах эд анги, компьютер оношилгоо, тэнхлэг тохиргоо, засвар үйлчилгээ, тос тосолгоо, батарей, сэлбэг дагалдах хэрэгслийн худалдаа зэрэг хайбрид автомашинд шаардлагатай бүх төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
Нээлтийн үйл ажиллагаан дээр Приус Центрийн Санхүүгийн албаны дарга Ж.Отгончимэг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар, Дотоод хяналт, шалгалтын ажилтан З.Баттөмөр, Төв бүсийн үйлчилгээний ажилтан С.Сарандагина нар “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан давхар баяр тохиож, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус тус гардуулав.
Ая тух-Авто засвар уриатай ХАЙБРИД АВТО ЦЕНТР-ээр үйлчлүүлэхийг хүсвэл 70703800 дугаараар цаг захиалаарай. 4 сарын 20 хүртэл нээлтийн урамшуулалд явах эд ангийн оношилгоо төлбөргүй хийж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!